”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Амжилттай хүн бүрт байдаг сэтгэл зүйн 10 шинж чанар

Амжилттай хүн бүрт байдаг сэтгэл зүйн 10 шинж чанар

500 гаруй компаний удирдлагууд, бизнес эрхлэгч нараас авсан хамгийн сүүлийн үеийн олон улсын судалгаагаар яагаад зарим хүмүүс ажил дээрээ бусдаас илүү амжилтай ажиллаж чадаад байгаагийн нууцыг тодруулсан бөгөөд амжилттай ажиллахад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл бол “Хувь хүний шинж чанар” байдгийг тогтоосон байна.

Санал асуулгад оролцсон удирдагч нарын 78 хувь нь аливаа ажилтныг бусдаас онцгой болгодог гол хүчин зүйл бол тэдний хувь хүний зан чанар байдаг гэдэгтэй санал нийлсэн байна.

Зарим хүмүүс хувь хүний шинж чанарыг тухайн хүний авьяас, ур чадвартай хамтатган ойлгох хандлагатай байдаг. Харин хувь хүний шинж чанар гэдэг нь бид ямар байдлаар гадаад орчинтой харилцдаг тэрхүү хандлагыг илэрхийлдэг. Энэ нь Оюун ухааны (IQ) болон Зан төрхийн (EQ) итгэлцүүртэй ямар ч хамааралгүй ойлголт юм. Онцгой ажилчдад хэзээ ч бурхнаас тусгайлан заяасан ур чадвар гэж байдаггүй. Тэдэнд байдаг ур чадвар бусад хүмүүст ч мөн байдаг. Ингээд та бүхэнд тэдгээр шилдэг ажилчид төдийгүй хүн бүрт байх боломжтой 10 шинж чанарыг танилцуулж байна.

Тэд магтаал урамшууллын хойноос хөөцөлддөггүй. Шилдэг ажилчдын нэг онцлог нь тэд “Энэ ажил миний хийх ажил биш” гэж хэзээ ч хэлдэггүй бөгөөд тэд ажлын баригдмал хил хязгаараас гарч чаддаг байна. Тэд тухайн ажлыг хийвэл өөрт ямар ашиг, мөнгөн урамшуулал ирэхэд бус харин ажлаа хамгийн сайнаараа чанартай хийхийг эрмэлздэг.

Тэд зөрчлийг даван туулдаг. Шилдэг ажилчид ямар нэг зөрчилдөөн үүсгэхийг хүсдэггүй ч, үүссэн нөхцөлд хэзээ ч түүнээс зугтдаггүй. Тэд ямагт тайван байж, асуудалд дэс дараатайгаар сэтгэж чаддаг. Тэд том зорилгын хойноос явж байгаа учраас хувийн аливаа дайралтыг сөрөн зогсож чаддаг байна.

Тэд төвлөрч чаддаг. Нисгэгчээр бэлтгэгдэж буй оюутнуудад хамгийн түрүүнд “Ямар ч асуудал гарсан онгоцоо жолоодохоо хэзээ ч мартаж болохгүй” гэж заадгийг та мэдэх үү? Ихэнх онгоц сүйрсэн тохиолдлуудаас харахад нисгэгч нар асуудал юунаас болж гарав гэж тодорхойлохын тулд хамаг анхаарлаа төвлөрүүлснээс онгоцоо сүйрүүлсэн байдаг байна. Чадварлаг нисгэгч нар зорчигчдын үймээн сандрал, онгоцны дотоод засал гэх мэт элдэв янзын асуудалд огт сатааралгүй зөвхөн онгоцоо хэрхэн сайн жолоодоход анхаарлаа төвлөрүүлж чаддаг.

Тэд зоригтой. Шилдэг ажилчид ямар нэг асуудлыг шийдүүлэхийн тулд удирдлагуудаасаа асуулт асуухаас огт айдаггүй. Харин тэд асуухаасаа өмнө хэрхэн яаж асуухаа бодож, асуулт асуух тохиромжтой цаг мөчийг тооцоолж чаддаг.

Тэд хувийн зан чанараа хянаж чаддаг. Мэдээж шилдэг ажилчид өөрсдийн гэсэн үзэл бодолтой, өвөрмөц зан араншинтай хүмүүс байдаг. Гэхдээ тэд асуудал тулгарсан үед бусдын үзэл бодлыг хүндэтгэн сонсож, өөрийн буруу байвал түүнийгээ хүлээн зөвшөөрч, аливаа асуудалд эв эеийг олохыг хичээдэг.

Тэд хэзээ ч сэтгэл ханадаггүй. Шилдэг ажилчид ямар ч ажлыг үүнээс сайн хийж болно гэдэгт үргэлж итгэж явдаг. Ялангуяа, тэд өөрсдийгөө хөгжүүлэх тал дээр хэзээ ч “сэтгэл ханах”-ыг мэддэггүй. Тухайн ажил урсгалаараа жигд сайн явагдаж байсан ч хамаагүй шилдэг ажилчид үргэлж тэр ажлыг илүү сайжруулах арга замыг хайсаар л байдаг.

Тэд хэзээ, юуг засах ёстойг сайн мэддэг. Тэд ямар нэг асуудал, тухайлбал кассын машин эвдэрснээс болж мөнгөн гүйлгээ саатах гэх зэрэг асуудал гарлаа гэхэд хэзээ ч “Энэ дандаа ингэж эвдэрч байдаг юм” гэсэн байдалтай ханддаггүй. Тэд шууд босч тэр кассын машиынг засах боломжтой хүнтэй холбоо барих, боломжтой бол өөрсдөө засахыг хичээдэг.

Тэд хэзээ ч итгэл эвддэггүй. Та менежерийн албан тушаалтай бол “Энэ миний буруу биш” гэх үг ямар зэвүүн, дургүй хүргэмээр сонсогддогийг сайн мэдэх байх. Харин шилдэг ажилчид хэзээ ч ийм байдал гаргадаггүй бөгөөд өөрсдийн гаргасан шийдвэртээ эзэн нь байж чаддаг.

Тэд “борлогдох” чадвартай. Энд дурдсан “борлогдох” чадвартай гэдгийг бусдад таалагдах чадвартай гэсэн утгаар ойлгож болно. Шилдэг ажилчид хэдийгээр шууд удирдах албан тушаалд ажилладаггүй байлаа ч хамтран ажиллагч нар нь тэдэнтэй ажиллах дуртай байдаг бөгөөд удирдлагууд нь тэдгээр хүмүүсийг гэрээ хэлцэл байгуулах, үйлчлүүлэгч нартай уулзуулах гэх зэрэг чухал ажлуудад ямар ч эргэлзээгүйгээр явуулж чаддаг.

Тэд төвөгтэй хүмүүстэй харилцаж чаддаг. Мэдээж “хэцүү” хүмүүстэй харьцахад маш төвөгтэй байдаг. Харин шилдэг ажилчид “хэцүү, төвөгтэй” ааштай хүмүүстэй харьцахдаа өөрсдийгөө маш сайн хянаж чаддаг бөгөөд огт уурлаж хашгичдаггүй.

 

Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:http://amjilt.news
Мэдээ үзсэн:1587
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой