”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Сар шинийн судалбар зураг

Сар шинийн судалбар зураг

                                               “Гэртээ харих”

       Цагаан сар бол хятад хүмүүсийн хувьд хамгийн чухал баяр юм. Олон газар ажиллаж амьдарч буй хүмүүс гэртээ харих замдаа гарч, аав ээжтэйгээ уулзах гэж яарна. Алан эхнэр Моллигийнхоо төрсөн нутаг Бээжин рүү явж, цагаан сараа тэмдэглэх Хятадын уламжлалтай танилцахаар яарч байна.

              “Цагаан сарын амт”

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, хаалгандаа хос уянга наах, дэнлүү өлгөх, шинэ хувцас өмсөх зэргээр цагаан сарын өмнө айл бүхэн завгүй бужигнана. Анх удаа Бээжинд шинэлж буй Алан цагаан сарын баярын уур амьсгал бялхсан захаар явж бараа бүтээгдэхүүн цуглуулна. Эхнэр Молли нь цахим дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн цуглуулна.

                Битүүн

Битүүний үдэш хятадууд гэр гэртээ цугларч хоол унд идэж, 20:00 цаг болох Цагаан сарын цэнгүүнийг үзэх нь "заншил" болсон билээ. 00:00 цаг болмогц 2020 оны цагаан хулгана жил айлчлан ирнэ. Алан савхаар төрөл бүрийн хятад хоол амсана. Эхнэр Молли нь гар утсаараа цагаан сарын цэнгүүний азын бэлэг авах "уралдаан"-нд оролцоно.

              Азын бэлэг

Мөнгөтэй улаан дугтуй бэлэглэх нь хятадуудын цагаан сарын уламжлал юм. Ахмадууд нь хүүхэд багачууддаа аз жаргал, сайн сайхныг ерөөж дугтуйтай мөнгө бэлэглэдэг юм. Сүүлийн жилүүдэд насанд хүрсэн хүмүүс ч бие биедээ дугтуйтай мөнгө бэлэглэж, харилцан бие биедээ сайн сайхан, аз жаргалыг хүсдэг болжээ. Моллигийн зээ охинд Алан улаан дугтуйтай мөнгө бэлэглэж, Молли ч нийгмийн сүлжээгээр дамжин гэр бүлийнхнээсээ цөөнгүй улаан дугтуй авсан байна.

                Золгох

Золгоно гэдэг Хятадын цагаан сарын уламжлалт зан заншил юм. Шинэ хуучин он солигдох мөчид хүмүүс харилцан сайн сайхны ерөөл дэвшүүлэх заншилтай. Битүүнээс хойш хүмүүс садан төрөл, ахмад настан, найз нөхдийндөө айлчилж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлдэг. Алан, Молли нар та бүхэнд шинэ жилийн ерөөлийн үг зааж байна. Шинэ жилдээ аз жаргалтай, сайн сайхан байхыг хүсэн ерөөе.

         Цагаан сараа тэмдэглэх

Цагаан сараар Хятад улс даяар долоон хоног амардаг. Садан төрөл, найз нөхдийнхөөрөө айлчлахаас гадна, хүмүүс амралтын хугацаанд аялж жуулчлан, бие сэтгэлээ амрааж, шинэ оны ажлаа угтах бэлтгэл хийдэг. Аланы хувьд эхнэр Моллитойгоо арслан барын бүжиг сонирхож, тэшүүрээр гулган, чихэртэй хулуу идэж, Бээжин хотоор аялж явна.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:3255
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой