”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл сар шинийн баярын хүлээн авалт зохион явуулав

АИХ-ын ордонд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс 01-р сарын 23-нд 2020 оны Хятадын сар шинийн баярын хүлээн авалт зохион байгууллаа.

 

   ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл хийж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконгын засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Тайваний ахан дүүс болон гадаадад байгаа хятадын харьяат нарт хандан сар шинийн баярын мэндчилгээ хүргэлээ.

Ши Жиньпин дарга:

- Цаг хугацаа хүмүүсийг хүлээдэггүй, түүх ч хүмүүсийг хүлээдэггүй, цаг хугацаа нь дэвшилтэт хүмүүсийнх байх ёстой, түүх дэвшилт хүмүүсийнх байж таарна. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандал, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд бид цаг хугацаатай уралдан, түүхтэй хамт урагшлах ёстой. Бүх нам, бүх арми, бүх улсын үндэстнүүдийн ард түмэн ХКН-ын удирдлагаар анхны зорилтоо үл мартан, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бүх Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын гэрэл цацрангуй зорилтыг биелүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах сайн сайхан хэтийн төлөвийг бий болгон, хүн төрөлхтний агуу их цаг үеийн түүхэнд Хятад үндэстний агуу их түүхэн цаг үеийг тэмдэглүүлэх ёстой гэж онцолсон байна.

Нам ба төрийн удирдагчид Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лежи, Хань Жэн, Ван Чишань нар хүлээн авалтад оролцож, Ли Кэчян хүлээн авалтыг даргалжээ.

Ардын их хурлын ордонд олон салбарын 2000 гаруй зүтгэлтэн нэг дор хуран цугларч, хуучин жилээ үдэж, шинэ оноо угтан авч, баярын уур амьсгалаар бялхам байлаа.

Ши Жиньпин илтгэлдээ: - Өнгөрсөн нэг жилд бид бэрхшээлүүдийг даван туулж, шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын замаар тууштай урагшилсан юм. Бид тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ өөрчлөлт нээлттэй байхыг дэмжиж, өндөр чансаатай хөгжлийг дэмжин, эдийн засгийн үйл ажиллагааг зохих орон зайд байлгаж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл хийж, ядуурлаас ангижруулах ажил илт амжилт гаргасан бөгөөд амьжиргааны ажил үйлс хурдтай хөгжиж, үндэсний батлан хамгаалах, армийн шинэчлэлийг ахиулж чадсан юм. Мөн дипломат харилцаа баялаг үр дүнд хүрч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зэрэг томоохон ахиц дэвшил гарсан юм гэсэн байна.

Хүлээн авалтын үеэр Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид нийт олонтой гар барьж, харилцан мэндчилэн, сар шинийн баярын мэнд дэвшүүлж байлаа. Уран сайханчдаас гайхалтай үзүүлбэр үзүүлсэн байна.

ХКН-ын Төв хороо, БХАТИХ-ын Байнгын хороо, Төрийн зөвлөл, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын газар, Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл, Цэргийн төв комиссын удирдах нөхөд, ахмад дайчид хүлээн авалтад оролцсон байна.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:1567
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой