”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ард түмнээ аз жаргалтай амьдруулах нь бидний үүрэг

Ард түмнээ аз жаргалтай амьдруулах нь бидний үүрэг юм .

   2019 онд Ши Жиньпин дарга: - Яаж ч завгүй байсан цаг гаргаж, хөдөө орон нутгаар явж, ардуудтай уулзах ёстой. Хүмүүсийн чин сэтгэлийн яриаг би санасаар явна гэж хэлсэн нь бий.

Нэг л мэдэхэд нэг жил өнгөрч, нам, төрийн удирдагч маань бүтэн сарын турш олон газар ажиллан, хүмүүстэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсон, хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдралд анхаарал тавьсаар ирсэн юм.

2019 оны 03-р сарын 08-нд БХАТИХ-ын төлөөлөгч, Хэнань мужийн Баруун Шиньжуан тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Ли Ляньчэний хувьд онцгой өдөр болжээ. Ши Жиньпин дарга БХАТИХ-ын 13-р сонгуулийн 2-р чуулганы Хэнаний төлөөлөгчидтэй уулзах үед Ли Ляньчэн ерөнхий нарийн бичгийн даргад нутгийн зон олныхоо “Хүсэл мөрөөдлийг” дуулгасан билээ.

Ли Ляньчэн: - Ерөнхий нарийн бичгийн дарга та тариачин ардуудын санааг ойлгож байна. Тариачдад сайн сургууль, сайн эмнэлэг, ажлын байр, экологийн таатай орчин зэрэг 8 мөрөөдөл бий гэж хэлсэн юм.

Дарга Ши Жиньпин: - Би ядуу орон нутаг, хөдөө тосгоноор явахдаа та нарт юу хэрэгтэй байна гэж байнга асуудаг. Чиний ярьсан зүйл өргөн олон тариачин ардын шаардлага, хүсэл эрмэлзлийг харууллаа. Заримыг нь бид нэгэнт биелүүлсэн, заримыг нь хийж байна. Мөн хийхээр төлөвлөсөн зүйл ч бий. Бидний эрхэм зорилго бол ард түмэнд үйлчилж, ард түмнээ аз жаргалтай амьдруулахын төлөө ажиллаж байгаа. Бид өнгөрсөн туршлагаа дүгнэн цуцалтгүй хичээн зүтгэж байна.

2020 онд Хятад улс бүх нийгмээрээ чинээлэг амьдралтай болох зорилго тавин ажиллаж, ядуурлыг арилгаж, бүс нутгийн чанартай ядуурлыг шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Хятад улс ядуу иргэдээ идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зовохгүй болгож, заавал эзэмших боловсрол, үндсэн эмчилгээ, орон сууцны аюулгүй байдлыг баталгаажуулан, ядуу бүс нутгийн олон нийтийн үйлчилгээний салбарын гол үзүүлэлтийг улсын дундаж төвшинд хүргэхээр хичээн ажиллаж байна.

Чүнчин хотын Шижү бол Үлин уулын бүсийн онц ядуу нутаг бөгөөд улсын ядуурлаас ангижруулах ажлын гол бүс нутаг юм. 2019 оны Бүх Хятадын хоёр чуулганы дараа Ши Жиньпин дарга тэнд очиж ажил байдалтай танилцсан. Хуаши тосгоны Тан овогт өвгөн, эмгэн хоёр өвчнөөс болж ядуурсан ч ядуурлаас гаргах бодлогоор ядуурлаас ангижирч, амьдралын үндсэн баталгаатай болсон юм. Ши Жиньпин дарга:

- Орлого багатай хүмүүсийн амьдралын баталгааны нөхөн олговорт хэдийг авч байна? Газар нутгаа хоршоололд түрээслүүлээд хэр их ашиг олов? Эмнэлгийн зардал хэд болов? Хэдэн хувийг нь даатгалаар төлүүлж байна? Хүүхдүүд чинь хэр их мөнгө өгч байна гэж хоёр хөгшний орлого, эмчилгээний зардлын тухай асууж танилцсан юм.

Дарга Ши Жиньпин:

- Танайх идэх хоол, өмсөх хувцсандаа санаа зовохгүй болсныг бид харж байна. Эмнэлэг, орон сууц ч баталгаатай болжээ. Ард түмэнд ашиг хүртээж байгаа бодлогыг л сайн бодлого гэнэ хэмээгээд тосгоны төлөөлөгч, ядуурлаас ангижруулах ажилтнуудад:   

- Чинээлэг амьдралд хүрсэн эсэхийг хүмүүсийн амьдрал л харуулна. Ядуурлаас ангижруулах ажлаа хэрхэн биелүүлэв гэдэг нь үүнээс тод харагдана. Бүгд идэх хоол, өмсөх хувцастаа санаа зовохгүй болж, боловсрол, эм эмнэлэг, орон сууцны баталгаатай бол хүний сэтгэл тайван байдаг. Аз жаргалыг тэмцэж байж олдог, та бүхэн тэмцэж байна. Маш сайн байна гэж хэлсэн байна.

Ганьсү мужийн Гүлан шянь бол Люпаньшань уулын бүсийн 58 ядуу тосгоны нэг, Ганьсү мужийн 23 онц ядуу тосгоны нэг юм. 2012 оноос Гүлан шянь нутгийн 62400 хүнийг нүүлгэн шилжүүлж, иргэдээ ядуурлаас ангижруулж, уулын бүсийн экологийг ч хамгаалжээ. 2019 оны 08-р сард Ши Жиньпин дарга нүүлгэн шилжүүлсэн иргэдийн шинэ тосгонд очиж тосгоны ард Ли Яинчуантай ярилцаж байлаа.

Ши Жиньпин: - Амьдрал ямар байна даа?

Тосгоны ард: - Сайхан байна аа.

Ши Жиньпин: - Өмнө нь ямаршуухан амьдарч байв?

Тосгоны ард: - Энэ миний хуучин шороон байшин хэмээн зураг үзүүлэв

Ши Жиньпин дарга: - Хэзээ энд нүүж ирэв?

Тосгоны ард: - Өнгөрсөн жил

Ши Жиньпин: - Ихээхэн өөрчлөгджээ, сайн байна.

Тосгоны ард: - Жаргалтай сайхан амьдарч байна. ХКН сайн ажил хийж байна.

Ши Жиньпин: - Та нар аз жаргалтай байгаа нь бидний хувьд мөн жаргал юм. ХКН ард түмэндээ үйлчилж, ард түмнийхээ төлөө ажиллаж байна. Ард түмнээ аз жаргалтай амьдруулах нь бидний үндсэн үүрэг юм.

Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээллээр 2019 онд Хятадын хүн нэг бүрт ногдох ДНБ-ны хэмжээ анх удаа 10 мянга гаруй ам.долларт хүрчээ. 2019 онд Хятадын ядуу 340 тосгон чинээлэг тосгон болж, 10 сая хүнийг ядуурлаас ангижруулсан юм. Эдгээр тооны ард түмний аз жаргалтай амьдрал нүдэнд харагдаж байна.

 

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:ХТРТ
Мэдээ үзсэн:1747
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой