”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ван И ДЭМБ-ын ерөнхий захиралтай уулзав

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 01-р сарын 28-нд Бээжин хотноо ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейсустай уулзлаа.

  

Тедрос:

- Үханьд шинэ хэлбэрийн коронавирусын халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгаа дэлгэрсний дараа Хятад улс өвчин үүсгэгчийг богино хугацаанд тогтоож, вирусын генийн дарааллын тухай мэдээллийг ДЭМБ, бусад орнуудтай хуваалцсан. Ши Жиньпин дарга болон Хятадын Засгийн газар тус өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлүүлэхийг тэргүүнд чухалчилж, олон хүчтэй бодлого хэрэгжүүллээ. Хятад улсын системийн эрч хүч, хэрэгжүүлж буй бодлогын үр нөлөө дэлхийд ховор, гайхалтай зүйл юм. ДЭМБ, олон улсын хамтын нийгэмлэг Хятадын Засгийн газрын авсан шийдвэртэй арга хэмжээг өндрөөр үнэлж, бүрэн хүлээн зөвшөөрч, халдварт өвчин тархан дэлгэрэхээс сэргийлэхийн тулд хүчин чармайлт гаргаж буй Хятад улсад талархал илэрхийлье. ДЭМБ Хятадтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна. Хятад улсын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж хэлсэн байна.

Ван И:

- ДЭМБ бодитой, шударга байр суурь баримталж, БНХАУ халдварт өвчинтэй тэмцэх олон бодлого хэрэгжүүлж буйг идэвхтэй үнэлж, бүрэн дэмжиж байгаад бид баяртай байна. Энэ удаа Хятад улсад хийсэн таны айлчлал Хятад улсыг дэмжиж буй төдийгүй Хятад улс ДЭМБ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд түлхэц өгч байна. Энэ айлчлалаар дамжуулан та Хятадын Засгийн газар, ард түмний халдварт өвчинтэй тэмцэх эрс шийдэмгий, хүсэл зоригийг биечлэн үнэлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хорооны хатуу чанга удирдлага, социалист системийн давуу талтай, мөн SARS-ыг даван туулсан туршлагатай. Энэ удаа халдварт өвчний тархалтыг бууруулахын тулд илүү тууштай хандаж, илүү хүчтэй арга хэмжээ авч, өргөн хүрээнд дайчилж байгаа учраас энэ удаагийн тэмцэлд ялалт байгуулах бүрэн чадвар, итгэл, нөөц хүч бидэнд бий. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа, ДЭМБ-тай ил тод байр сууриар хамтран ажиллаж, хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэж хэллээ. 

Зохиогч:Сарантуяа
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1929
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой