”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Халдварын улмаас Хятадын эдийн засгийн урт хугацааны чиг хандлагын үндэс суурийг өөрчлөхгүй

Халдварын улмаас Хятадын эдийн засгийн урт хугацааны чиг хандлагын үндэс суурийг өөрчлөхгүй.

        Коронавирусын халдварын тархалтын улмаас Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө нь халдвараас урьдчилан сэргийлж, үр дүнтэй ахиц гаргахаас шийдэгдэнэ. Энэхүү нөлөөлөл нь үе шатны чанартай бөгөөд түр зуурын шинжтэй юм. Харин Хятадын эдийн засгийн урт хугацааны эсрэг чиг хандлагын үндэс суурийг өөрчлөхгүй юм гэж Хятадын Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хорооны орлогч дарга Лянь Вэйлян сүүлийн өдрүүдэд хэлсэн байна.

Мөн өдөр Худалдааны дэд сайд Ван Биннань:

- Хятад улсад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авч, ялалт байгуулах хүчин чадал, итгэл зориг бий бөгөөд дэлхийн хангамжийн гинжин хэлхээ холбооны засгийн газар, зах зээлийн гол хүчин Хятадад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, экспортын бүтээгдэхүүний хангалтад худалдааны дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ХОУР-ын сурвалжлагч Жү Ваньлиний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газраас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Лянь Вэйлян сэтгүүлчдийн асуултад:

- Өнөөгийн нөхцөл байдлаас харахад халдварт өвчин өнөөгийн эдийн засаг, ялангуяа хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө улмаар нэмэгдэж байгаа хэдий ч дижитал эдийн засгийн уян хатан хүч маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэж хариулав.

Одоогийн байдлаар бидэнд цагаан сарын баярын үе тохиож байгаа учраас олон төрлийн тээврийн хэрэгсэл, зорчигч тээвэрлэлт мэдэгдэхүйц буурлаа. Кино тасалбар, аялал жуулчлалын орлого, гуанз рестораны орлого өнгөрсөн жилээс илт буурчээ. Гэхдээ онлайн худалдаа, онлайн захиалга, онлайн үзвэр үйлчилгээ зэрэг дижитал эдийн засгийн шинэ төлөв байдал идэвхтэй ахиц гаргаж байна гэсэн байна.

Лянь Вэйлян:

- Зарим хүмүүс 2003 оны SARS-ийн халдварын тухайн үеийн эдийн засагт үзүүлэх нөлөөгөөр тооцоолсон боловч энэ удаагийн халдварын нөлөө нь Хятадын эдийн засгийн эрч хүч, эд материалын үндэс суурь, онц байдлыг даван туулах хүчин чадал тэр үеийнхээс харьцангуй сайжирсан. Хятад улс халдварт өвчний эсрэг тэмцэх хүчин чадал, итгэл зоригтой бөгөөд халдварын улмаас эдийн засагт үзүүлэх нөлөөг багасгах бүрэн боломжтой юм гэж хэллээ.

- Одоогоор халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах хүчтэй арга хэмжээг хэрэгжүүлж буй нөхцөлд халдварын эсрэг эрчим хүчний хангамж, тээвэр, ложистик, хотын үйл ажиллагаа, эмнэлгийн хэрэгсэл, өдөр тутмын хэрэгцээний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, үндэсний эдийн засаг, ард иргэдийн амьдралыг хангадаг аж ахуйн нэгжүүдийг аль болох эртхэн ажлаа сэргээх шаардлагатай байна. Мөн халдварыг бууруулах бодлого боловсруулах, ялангуяа халдварт өртсөн аж ахуйн нэгжүүдэд туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Одоогоор холбогдох салбарууд энэ талаар олон бодлого, арга хэмжээг боловсруулаад байгаа бөгөөд дараа нь эмх цэгцтэйгээр эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх болно гэж хэллээ.

Халдварын улмаас Хятадын зарим экспортын томоохон мужуудын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хойшлуулсан юм, энэ нь дэлхийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээнд хэрхэн нөлөөлөх вэ? гэсэн асуултын хариуд Худалдааны дэд сайд Ван Биннань:

- Өнөөгийн нөхцөл байдлаас харахад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн хүчин чадлаа хурдтай сэргээж байна. Олон салбар, орон нутгууд ч энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авахын тулд тэмцэж байгаа бөгөөд нарийвчилсан бодлого хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдэд туслах бизнесийн таатай орчныг бүрдүүлэн, аж ахуйн нэгжүүдийн ачааллыг бууруулахаар шаргуу ажиллаж байна гэсэн хариулт өглөө.

Хятадад дэлгэрч буй халдварт өвчний талаар ДЭМБ Хятад улсын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажилд үнэлгээ өгсөн. Хятад улсын аялал жуулчлал, худалдаанд хязгаарлалт тавихыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Мөн Хятадаас ирүүлж буй илгээмж аюулгүй гэж үзсэн байна. Хятад улсад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авч, ялалт байгуулах хүчин чадал, итгэл зориг бий бөгөөд дэлхийн хангамжийн гинжин хэлхээ холбооны Засгийн газар, зах зээлийн гол хүчин Хятадад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, экспортын бүтээгдэхүүний хангалтад худалдааны дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн байна.

Ван Биннань: Одоогоор дэлхийн эдийн засаг, худалдааны дарамт улам буурч буй нөхцөлд бэрхшээлийг даван туулахын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй илүү хамтран ажиллах шаардлагатай байна гэж хэлсэн байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:2569
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой