”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шинэ хэлбэрийн Коронавирусийн халдвартай тэмцэх зөвлөмж

Шинэ хэлбэрийн Коронавирусийн халдвартай тэмцэх зөвлөмж

     Шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Коронавирус бол байгаль дэлхийд түгээмэл байдаг нэг төрлийн вирус юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ удаа илрүүлсэн шинэ хэлбэрийн коронавирусийг "2019-nCoV" гэж нэрлэсэн байна. Шинэ хэлбэрийн коронавирусийн халдварыг даван туулж, дэлгэрэхээс сэргийлэхэд хувь хүн өөрийгөө хянан тусгаарлах нь маш чухал юм. Халдвар авснаа яаж мэдэх вэ, халуунаа үзэх үү? Халуурвал даруй эмнэлэгт хандах уу гэх мэтийн асуудлаар сурвалжлагч холбогдох мэргэжилтнээс зөвлөмж авсан байна.

ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ГУРВАН ШИНЖ ТЭМДЭГ:

Амьсгаадах, амьсгалын тоо олшрох, цээж хонхолзох, мөн өндөр халуурах болно.

БУСАД ШИНЖ ТЭМДЭГ:

Чичрүүдэс хүрэх. Амьсгалын замын вирусийн хурц халдвар, томуугийн үед огцом халуурах. Хамрын ханиад туссан үед удаан хугацаанд хуурай, эсвэл цэртэй ханиалгах, идээ, эсвэл цустай цэрээр ханиалгах, гүнзгий амьсгалах, ханиалгах үед цээжээр өвдөх, тайван үед амьсгаадах, зүрх дэлсэх, бие сулрах, хөлрөх, толгой ба булчингаар өвдөх.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:

Амны хаалт тогтмол хэрэглэх. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, ханиад, томуугаар өвчилсөн үед даарахгүй байх. Цэвэр агаарт тогтмол гарах. Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэж байх. Ханиад томуугийн шинж илэрсэн тохиолдолд яаралтай эмчлүүлэх. Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, тодорхой цагт цэвэр агаар оруулах, салхилуулах. Улиралд тохируулан хувцаслах, идэвхтэй унтаж амрах, гарын ариун цэврийг сайтар сахих. Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар аль болох явахгүй байх. Шаардлагатай үед амны хаалт хэрэглэх. Амин дэм агуулсан жимс ногоог хоол хүнсэндээ хэрэглэх /лимон, киви, мандарин, апельсин/ сонгино, сармистай хоол хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух. Гадуур явсан тохиолдолд гэртээ ирсний дараа хамрын хөндийг угаах, цэвэрлэх.

Өвдсөн тохиолдолд:

Гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх. Ханиаж, найтаахдаа ам хамраа таглаж алчуур цаас хэрэглэх. Халуун бүлээн шингэн зүйл хангалттай сайн уух. Утлага хийх, хөлөргөх цэгэн иллэг хийх. Хоолойгоо марганц, фуррациллин, содын уусмалаар зайлах, хамрын салстыг сонгино сармисны тосон хандаар арчих. Бүлээн усанд хөлийг дүрэх, дараа нь хөлний уланд иллэг хийх. Өвчний шинж тэмдэг даамжирвал аль ойр байх эмнэлэгт хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх.

Халуурвал эмнэлэгт хандах шаардлагатай юу?

Бээжингийн Шехэ эмнэлгийн Халдварт өвчний тасгийн эрхлэгч Ли Тайшэн: - Шинэ хэлбэрийн коронавирусийн халдварын гол онцлог шинж нь 37.5-аас дээш халуурна, найтаах буюу хамар битүүрэх шинж тэмдэг илрэхгүй. Халуурахгүй байх тохиолдол маш цөөн гэжээ.

Тус эмнэлгийн амьсгалын замын болон хүнд өвчний тасгийн дэд ахлах эмч Тянь Шиньлүнь: - Энгийн үед дархлаа сайн, зүрх, уушгины архаг өвчингүй, бөөрний үйл ажиллагаа сайн, хавдар зэрэг өвчингүй бол халуурсан тохиолдолд ч гэртээ өөртөө хяналт тавьж болно гэжээ.

Ли Тайшэн: - Биеийн дархлаа муу, мөн халуурсан тохиолдолд амны хаалт зүүж эмнэлэгт очин цусны шинжилгээ өгч, цусны цагаан эсийн индексээ шалгуулж, цээжний CT хийлгэж болно гэжээ. Хэрэв цээжний CT хийгээд вирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгаа мөн гэж оношлогдвол үүгээр баримт болгож эмчийн зөвлөгөөг дагах хэрэгтэй гэжээ.

Вирусийн халдвар авсан тохиолдолд яах ёстой вэ ?

Вирусийн халдвар авсныг хэрхэн нотлох талаар Ли Тайшэн хэлэхдээ: - PCR шалгалтын хэрэгсэл зуун хувь зөв оношлохгүй. Шинжилгээгээр эерэг гэж гарсан дүнг сөрөг гэж буруу магадлах магадлалтай. Эсвэл сөрөг гэж гарсныг эерэг гэж магадлах тохиолдол бий гэжээ. Иймээс цорын ганц шинжилгээгээр тогтооно гэж үзэж болохгүй гэжээ.

Мэргэжилтэн хэлэхдээ: - Вирусийн халдвар авсан гэж оношлогдвол бүх юм дууслаа гэж бодож болохгүй. Эрүүл мэндийн үндэсний хороо саяхан шинэ хэлбэрийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгааг эмчлэх төсөл нийтэлсэн бөгөөд эмчилгээний байгууллага өвчний бодит байдлыг үндэслэн эмчлэх төслөө боловсруулна.

Вирусийн халдвар авснаар сэжиглэгдэж байгаа тохиолдолд эмнэлэгт очиж, шинжилгээ өгч, тусгаарлалт хийх хэрэгтэй юу?

Вирусийн халдвар авснаар сэжиглэгдэж байгаа зарим хүмүүс эмнэлэгт эмчлүүлбэл халдвар авах их эрсдэлтэй гэж үзэн, эмнэлэгт хандахаас татгалзаж байна. Бээжингийн Шехэ эмнэлгийн халдварт өвчний тасгийн дэд эрхлэгч эмч Цао Вэй: - Бусад шалтгаанаас болж халуурсан тохиолдол нотлогдвол үзүүлэхээ түр хойшлуулж болно. Мөн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай эсэх нь Хятадын аль бүс нутагт байгаагаас хамаарна. Хэрэв Үханьд байгаа бол бага зэрэг халуурсан тохиолдолд эмнэлэгт очихыг санал болгохгүй. Болохгүй бол өөрийгөө тусгаарла. Гэхдээ өвчний шинж тэмдэг хүнд байвал даруй эмнэлэгт хандах хэрэгтэй гэжээ.

Шинэ хэлбэрийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгааг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу В ангиллын халдварт өвчинд багтааж, халдварт өвчнөөс сэргийлэх эмчлэх А ангиллын аргаар урьдчилан сэргийлж, тогтоон барих арга хэмжээ авч байгаа. Зарим мэргэжилтний үзэхээр хууль тогтоомжийн дагуу халдвар авсан гэж сэжиглэгдсэн хүмүүс даруй эмнэлэгт очиж, тусгаарлан эмчлүүлэх хэрэгтэй. Хэрэв эмнэлгийн байгууллагын ачаалал, эмчилгээний тусламжид шаардлагатай эм бэлдмэл, нөөцийн хязгаарлагдмал тохиолдлоос болж эмнэлэгт тусгаарлан эмчлүүлж чадахгүй нөхцөлд бусад орлуулах арга хэмжээ авна гэжээ.

Хэрэв эмнэлгийн нөхцөл хязгаарлагдмал, вирусийн халдвар авсан гэж оношлогдоогүй нөхцөлд гэртээ өөрийгөө тусгаарлаж, гэр бүлээ хамгаалахад анхаар гэж Ли Тайшэн зөвлөж байна.

Шинэ хэлбэрийн Коронавирусээс хүүхдийг хэрхэн хамгаалах вэ?

Нялх хүүхэд амны хаалт ашиглахад тохиромжгүй, бага насны хүүхэд амны хаалт зүүхдээ дургүй байдаг нөхцөл байдалд хэрхэн Шинэ хэлбэрийн Коронавирусээс сэргийлэх вэ?

Хүүхэдтэйгээ хамт байхдаа заавал амны хаалт зүүх хэрэгтэй.

Хүүхдийн өөдөөс харж ханиаж, найтааж, амьсгалахгүй байх.

Ханиаж, найтаахдаа заавал цаасаар ам хамраа сайтар таглаж, таглаж амжихгүй тохиолдолд гараараа ам хамраа тагласан бол дараа нь гараа сайтар угаана. Мөн хэрэглэсэн цаасаа даруй түргэн хогийн саванд хийнэ.

Хүүхдийнхээ хувцасны зузаан нимгэнийг зохицуулах хэрэгтэй ба хэт халууцах буюу даарахаас сэргийлнэ.

Хүүхэдтэйгээ хамт нэг аяга савх хэрэглэхгүй, хоолыг нь үлээх буюу амтлан хүүхдэдээ идүүлэхгүй байх, нэн ялангуяа зажилж идүүлж яавч болохгүй.

Хүүхдийн хэрэглээний зүйл, тоглоом, хоолны хэрэгслийг байнга ариутгана.

Хүүхдийг гадагш олон авч гарахгүй, ялангуяа олон нийтийн газар болон агаар нэвтрэхэд сул орчинд дагуулж явахгүй байх, бусадтай тохиромжтой зай барьж, нийтийн машин унааг ашиглахгүй байх.

Хүүхэдтэйгээ тоглохдоо гараа сайн угаана.

Гэртээ харьсны дараа гадуур хувцсаа даруйхан солино.

Өдөр бүр гэртээ 2-3 удаа 20-30 минутын хугацаатай агаар салхи нэвтрүүлнэ. Гэхдээ хүүхдийг агаар салхи нэвтэрч байгаа өрөөнөөс зайтай байлгавал зохино.

Эцэг эхчүүд халуулах, ханиах тохиолдолд Шинэ хэлбэрийн коронавирусээс халдварласан биш байсан ч заавал өөрийгөө хүүхдээсээ тусгаарлах хэрэгтэй.

Ариутгалын бодисыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Шинэ хэлбэрийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, маш олон айл ариутгалын бодис хэрэглэж байна.

Ариутгалын бодисын нэг бол ариутгалын спирт юм. Ариутгалын спирт нь амархан ноцож, амархан ууршдаг шингэн болохоор агаартай нийлж, дэлбэрэх шинж чанартай холимог бодис. Гал буюу өндөр халуунтай хоршвол амархан ноцож дэлбэрдэг. Ариутгалын спирт нь 323℃ дээш халуунд шууд өөрөө ноцдог.

Гэртээ хамгийн ихдээ хэдэн ариутгалын спирт хадгалж болох вэ?

1. Тулгам шаардлагатай үед ариутгалын спирт хэрэглэвэл 500Ml-ийн хэмжээтэй жижиг саванд авч хэрэглэнэ.

2. Чанга таглаатай саванд савлах хэрэгтэй, задгай тавьж болохгүй.

3. Галаас хол тавина. Дулааны хэмжээг 31 градусаас дээш байлгаж болохгүй, мөн нарны эгц тусгалаас хол тавина.

Ариутгалын спиртийг хэрэглэхэд юуг анхаарах бэ?

1. Амархан дэлбэрэх, амархан ноцох бодисоос зохих зайтай хэрэглэнэ.

2. Галтай ойрхон хэрэглэж болохгүй.

3. Ариутгалын спиртээ хэрэглэж дуусвал таглааг нь чанга таглана.

4. Ариутгалын спирттэй алчуураа цэвэр усанд сайн угааж, дараа нь агаар салхитай газар өлгөнө.

Гар утас вирус тараах уу?

Бээжингийн түргэн тусламжийн төвийн Сургалтын төвийн захирал Чэн Жы  “Коронавирус хүрэлцэх төдийд дамжин халдварладаг. Тэгэхээр гар утас вирусийг хялбархан тараадаг гэдгийг хүмүүс мэдэж байх нь зүйтэй юм. Мэдрэгчтэй гар утас нь угаалгын өрөөнөөс 18 дахин их бактери, вирус тээдэг бөгөөд гар утасны гадаргуу дээрх бактериуд квадрат сантиметр тутамд 120 мянган ширхэгт хүрдэг гэсэн судалгаа бий” гэлээ. Та утсаар ярих үед гар утсан дээрх вирус таны нүүр, чихээр дамжиж болзошгүй. Хэрэв та гар утас барьсан гараараа нүдээ нухлах, юм идэх, хамраа ухах, шүдээ чигчилбэл вирус энэ далимыг андахгүй шүү.

 Гар утсыг хэрхэн ариутгах вэ?

Бид гар утсаа ариутгалын зүйлээр тухайлбал спирттэй шингээсэн хөвөнгөөр ариутгаж болно. Гэхдээ ариутгалын 84 бодис зарим зүйлийг идэгдүүлэх эрсдэлтэй нь тогтоогдсон. Ариутгалыг эхлүүлэхдээ бид утасны мэдрэгчтэй дэлгэцийг арчих хэрэгтэй. Дараа нь утсаа тойруулж, мөн арын хэсгийг нь арчина. Хэрэв гар утас чинь гэртэй бол түүнийг салгаж аваад бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа дотор талыг нь сайн арчих хэрэгтэй, тэнд нуугдмал бактери олон бий. Спирт нь бүрэн ууршиж, хатсан нөхцөлд ариутгал дууссан гэж ойлгоорой. Нэмж хэлэхэд, гар утсаа ариутгасны дараа гараа угаахаа мартаж болохгүй хэмээн мэргэжилтэн Чэн Жы зөвлөлөө.

 

 

 

Зохиогч:Бэлтгэсэн : Х.АРВИНТАЛ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭДЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:1489
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой