”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

МҮХАҮТ-ын гишүүн аж ахуйн нэгжүүд Хятад улсад хандив өргөв

2-р сарын 10-нд, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дарга О.Амартүвшин аж ахуйн нэгжийн төлөөллийн хамт БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-нд хүрэлцэн очиж, өвчин хижгийн эсрэг Хятад улсын хийж буй ажлыг дэмжиж, Хятадын ард түмэнтэй сэтгэл санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, гишүүн аж ахуйн нэгжүүдийн зүгээс өгсөн хандивын мөнгийг хүлээлгэн өглөө.

2-р сарын 10-нд, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дарга О.Амартүвшин аж ахуйн нэгжийн төлөөллийн хамт БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-нд хүрэлцэн очиж, өвчин хижгийн эсрэг Хятад улсын хийж буй ажлыг дэмжиж, Хятадын ард түмэнтэй сэтгэл санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, гишүүн аж ахуйн нэгжүүдийн зүгээс өгсөн хандивын мөнгийг хүлээлгэн өглөө. Элчин сайд Цай Вэньрүй О.Амартүвшин зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Шюежюнь, улс төрийн зөвлөх Ли Яньжюнь нар байлцав.

О.Амартүвшин дарга: Монгол, Хятад хоёр орон бол уул усаараа хаяа даран оршдог мөнхийн хөрш. Хятад оронд шинэ коронавирусийн халдвар дэгдсэн явдалд Монголын ард түмэн маш их санаа зовж, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн аж ахуйн нэгжүүд болон аж ахуйн нэгжийн эзэд хандив цуглуулах арга хэмжээ зохион байгуулж, өвчин хижгийн эсрэг тэмцэж буй Хятадын ард түмэнтэй сэтгэл санаа нэгтэй байж, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагаа илэрхийлж байна. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын зүгээс энэхүү хандивын арга хэмжээг зохион байгуулсан нь өвчин хижигтэй тэмцэх ажил нь зөвхөн Хятад улсын үйл хэрэг төдий биш, энэхүү хүндрэл бэрхшээлийг бид хамтдаа даван туулах шаардлагатай гэдгийг ойлгон дэмжихийг нэн олон аж ахуйн нэгжийнхэнд хандан уриалахын төлөө юм. Хятадын Засгийн газрын өндөр үр дүнтэй удирдлага болон Хятадын ард түмний эв санаа нэгтэй хүчин чармайлт дор, өвчин хижгийг лавтай дарж чадна гэдэгт Монголын тал итгэлтэй байгаа бөгөөд өнгөрсөнтэйгээ нэгэн адилаар Хятадын ард түмэнд боломжийнхоо хэрээр үргэлжлэн дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэжээ.

Элчин сайд Цай Вэньрүй Монголын аж ахуйн салбарын зүгээс халуун сэтгэлийн дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлээд, өвчин хижигт тулгарсан үед, Хятад улс хариуцлагатай том гүрний байр сууриар хандаж, өвчин хижгийн халдварын дэлгэрэлтийг тогтоон барих талаар цуцалтгүй хүчин чармайлт гарган ажиллаж байна. Хятадын умард хөршийн хувьд, Монгол улс Хятадад өвчин хижгийн халдвар дэгдсэний дараа, олон зам сувгаар Хятадын талд сэтгэл санааны эрч хүч, эд мөнгөний дэмжлэг туслалцаа үзүүлэн, олон арга замаар хандив өгч буйд Хятадын тал маш их баярлан талархаж байна. Энэ нь манай хоёр орны ард түмний зовлон жаргалаа хамтатгасан чин үнэнч найрамдал нөхөрлөл болон хоёр орны харилцааны хөгжил дээд түвшинд хүрснийг харуулж байгаа юм. Шинэ коронавирусийн халдварын дэлгэрэл бол түр зуурынх, харин Хятад, Монгол хоёр орны найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагаа бол өнө үүрдийнх юм. Хоёр орны ард түмний аюулгүй байдал, эрүүл мэндийг сайтар хамгаалахын төлөө, Монголын талтай хамтран зүтгэхэд Хятадын тал бэлэн байна гэж тэмдэглэлээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1128
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой