”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Амны хаалттай холбоотой асуулт хариулт

Амны хаалттай холбоотой асуулт хариулт

Асуулт 1: Ямар үед амны хаалт зүүх шаардлагатай вэ?

Шанхай хотын Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Ү Лимин эмч: Амны хаалтыг нийтийн тээвэр, цахилгаан шат, албан байгууллага, олон нийтийн газар, эмнэлэг зэрэг хөл ихтэй 5 газар заавал зүүх шаардлагатай.

Асуулт 2: Ямар үед амны хаалт зүүх шаардлагагүй вэ?

БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн Халдварт өвчин судлалын тасгийн ахлах мэргэжилтэн Ү Зүнь-Юү: Гэртээ ганцаараа буюу гэрийнхнээс хэн нэг нь гадагш гараагүй бол гэртээ амны хаалт зүүх шаардлагагүй. Гадаа ганцаараа яваа үед, мөн хүн цөөнтэй цэцэрлэг талбайд зүүхгүй байж болно.

БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх тасгийн судлаач Фэн Лүшао: Машиндаа ганцаараа явахдаа амны хаалт зүүхгүй байж болно.

Асуулт 3: Ямар амны хаалт зүүх вэ?

Хятадын төрийн зөвлөлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах багийн 2020 оны 1-р сарын 30-нд нийтэлсэн “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт хэрэглэх заавар”-т: Хүн хөл ихтэй олон нийтийн газар очихгүй тохиолдолд энгийн, нэг удаагийн амны хаалт хангалттай. Харин хөл ихтэй олон нийтийн газар KN95, N95 ба түүнээс нягт шүүлтүүртэй амны хаалтыг заавал зүүхийг зөвлөе. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн ч онош нь тогтоогдоогүй хүмүүс, тусгаарласан бүсэд ажиллаж буй эмч сувилагч, холбогдох ажилтнууд эмчилгээний зориулалттай хамгаалалтын маскийг заавал зүүх хэрэгтэй гэжээ.

Асуулт 4: Амны хаалтыг дахин ашиглаж болох уу?

БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх тасгийн судлаач Фэн Лүшао: Эрсдэл багатай газар хэрэглэсэн нэг удаагийн амны хаалт хэрвээ цэвэр, урагдаж цоороогүй, дотор тал нь бохирдоогүй бол дахин ашиглаж болно. Гэхдээ зүүхгүй үедээ цэвэрхэн, хуурай, агааржуулалттай газар тавих хэрэгтэй. Нийтийн тээвэр, олон нийтийн газар, дэлгүүр хоршоо, цахилгаан шат, хурлын заал, эмнэлэгт очихдоо эмчилгээний зориулалттай нэг удаагийн амны хаалт зүүсэн бол гэртээ харьсны дараа хуурай, цэвэр, агааржуулалттай газарт тавьж, дахин ашиглаж болно. Харин олон нийтийн газар ажиллаж буй, мөн халдвараас сэргийлэх ажил хийж буй хүмүүс, цагдаа, хаалгач, шууданчид эмчилгээний зориулалттай мэс заслын амны хаалт зүүхийг зөвлөе. Ийм төрийн амны хаалтыг удаан хугацаагаар зүүж болно. Заавал дөрвөн цаг тутамд солих шаардлагагүй ч бохирдсон, урагдаж цоорсон, гажсан, эвгүй үнэртэй болсон бол даруйхан солих хэрэгтэй.

Асуулт 5: Амны хаалтыг спирт, бичил долгионы зуухаар ариутгаж болох уу?

БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн халдварт өвчин судлалын тасгийн ахлах мэргэжилтэн Ү Зүнь-Юү: Спиртийн төрлөөр амны хаалтыг ариутгах нь амны хаалтын хамгаалах чадварыг бууруулна. Бичил долгионы зуухаар ариутгах нь тийм ч зөв сонголт биш. Энгийн амны хаалтыг цэвэрхэн, хуурай, агаар сайтай орчинд тавьж хадгалах нь хамгийн зөв зүйтэй арга юм.

Асуулт 6: Амны хаалтыг давхарлаж зүүх шаардлагатай юу?

Энгийн үед давхарлах шаардлагагүй, харин хүн ихтэй газар очих шаардлагатай үед эмчилгээний зориулалттай амны хаалт олдохгүй нөхцөлд утаа, тоосонцроос хамгаалах зориулалттай амны хаалтыг энгийн мэс заслын амны хаалттай давхарлаж болох ч хэдэн цаг болоод солих хэрэгтэй.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:3389
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой