”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монголын бизнес эрхлэгчид БНХАУ-д 140 сая төгрөг хандивлалаа

Монголын бизнес эрхлэгчид БНХАУ-д 140 сая төгрөг хандивлалаа

   Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрлэлийн тэнхим монголын бизнес эрхлэгчдээ уриалан БНХАУ-д коронавирусийн халдварт өвчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэхээр хандивын аян эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд цугларсан эхний 140 сая төгрөгийг энэ сарын 10-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд гардуулан өглөө.

Аяны хүрээнд МҮХАҮТ 25 сая төгрөг, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монгол-Хятадын бизнесийн зөвлөл 5 сая төгрөг, Лава Лийжюр ХХК 10 сая төгрөг, Талын Хишиг Майнинг ХХК 100 сая төгрөг тус тус хандивлажээ.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин: 

- Бидний хөрш, хамгийн том худалдааны түнш оронд үүсээд буй онцгой нөхцөл байдалд тусламжийн гараа сунгах ёстой гэдэг дээр манай бизнес эрхлэгчид санал нэгдсэн. Өнөөдөр бид Хятадын ард түмэнд 140 сая төгрөгийн хандив өргөж байна.

Үүнд манай хувийн хэвшлийнхний санаачилга өндөр байгаад баяртай байна. БНХАУ халдварт өвчинтэй тэмцэх ажлыг, манай улс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж байна. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэгчлэн энэхүү хүнд нөхцөлд эв санааны дэмжлэг үзүүлэх нь чухал юм” хэмээгээд нийт бизнес эрхлэгчдийг аянд нэгдэхийг уриаллаа.

Элчин сайд Цай Вэньруй "БНХАУ-д нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч сүүлийн 5 хоногт Ухань хотоос бусад газарт халдварын тархалт буурсан үзүүлэлттэй байна" хэмээн уулзалтын үеээр онцлон тэмдэглэлээ.

Мөн МҮХАҮТ-ийн гишүүн байгууллагууд болон бизнес эрхлэгчдээс БНХАУ-д тусламж, дэмжлэг үзүүлэх санаачилга цөөнгүй гарч байгааг онцолсон юм.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.inews.mn
Мэдээ үзсэн:2485
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой