”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Наньшань гө гө — Жүн Наньшань академичид зориулав

Наньшань гө гө — Жүн Наньшань академичид зориулав
...

 

 

Наньшань гө гө

      — Жүн Наньшань академичид зориулав

Дууны үгийг: Сүн Линь      

                     Е.Төгс

Хунан Хүбэйн зам л гэдэг чинь

Холоосоо хол  ёо хө

                    Ай   хө Наньшань  аа   хө

Халдварлаад ирэх хижиг өвчин чинь

Догшноосоо догшин оо хө

 

Харанхуй шөнийн ээлжиндээ

Хэрсүүлж яв даа хө

              Ай  хө Наньшань  аа    хө

Хамаг олон эмч сувилагчаа

Хамгаалж л яв даа хө

 

ҮханЧаншийн зам л гэдэг чинь

Уртаасаа урт  аахө

                      Ай  хө Наньшань  аа  хө

Үзэгдэхгүйгээр халдварладаг вирус өвчин чинь

Хэцүүгээсээ хэцүү шүү хө

 

Өдөр шөнийн ээлжиндээ

Хэрсүүлж яв даа хө

                 Ай  хө Наньшань  аа   хө

Өргөн олон өвчтөнөө

Эрүүлжүүлж яв даа хө

 

Улс төрийн томилолтоор

Урагшаа мордлоо хө

                       Ай  хө Наньшань  аа   хө

Өрх гэртээ шинэлэх завгүй

Үхан хотод буужээ хө

 

Улс олон түмэн чинь

Залбирч л байна хө

                      Ай хө Наньшань  аа   хө

Ужиг хижгээ арилгаад

Буцаад ир дээ хө

 

Төв хорооны зарлигаараа

Өмнө зүгтмордлоо хө

                            Ай  хө Наньшань  аа    хө

Төрөл садантайгаа шинэлэхээ байгаад

Үхан хотод буулаа хө

 

Түйтгэрт халдварт хижгийг

Устгаад буцвал даа хө

                            Ай  хө Наньшань  аа   хө

Түмэн олон бүгдээр

Тосож гараад угтана хө

 

Наньшань гө гө гэдэг нь Жүн Наньшань академичийг хэлж байна. Жүн Наньшань ньХятад улсын ИнженерингийнАкадемийн академич, 1936 онд төрсөн.Амьсгалын замын судлаач.

Үхань хотодкоронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа дэгдэж эхлэх үед тэрээр хүмүүсийг“Үханьхотод бүү оч, аюултай шүү”гэж сануулдаг байсан бол харин өөрөө Хятадын Эрүүл мэндийн зөвлөлийн дээд зэрэглэлийн тусгай мэргэжилтнүүдийнбагийг даргалж 01-р сарын 18-нд Үханьдхүрсэн байна. Тэрээр хүнээс хүнд халдварлах магадлалыг тодорхой дурдан гаргасан байна. Ахмад настныг тийнхүү алжаал ядралаа хайхралгүй манлайлан ажиллаж,туних зориг хүч хайрлаж байгааг хүндэтгэсэн сэтгэлгээ илэрхийлэн “Шишумэйрэн” нэртэй Хорчин ардын дууны аянд үг шүлэг бичиж дуулсан байна.

Найруулагч:О.МЭРГЭНБИЛИГ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:1520
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой