”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ӨМӨЗО-ы “COVID-19”-ийн халдварын хамгийн сүүлийн үеийн мэдээ

ӨМӨЗО-ы “COVID-19”-ийн халдварын хамгийн сүүлийн үеийн мэдээ

2020 оны 02-р сарын 11-ний өдрийн 09:00 цагаас 02-р сарын 12-ны өдрийн 09:00 цагийн байдлаар ӨМӨЗО-ы “COVID-19”-ийн халдвараар шинээр оношлогдсон 2 тохиолдол бүртгэгдэв. Шинээр нэмэгдсэн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд  02-р сарын 12-ны өдрийн 09:00 цагийн байдлаар ӨМӨЗО-д “COVID-19”-ийн халдвараар оношлогдсон тохиолдол нийт 60 болжээ. Үүнээс таван өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Одоогоор Ордос хотод 11, Бугат хотод 11, Хөххотод 7, Баяннуур хотод 6, Тунляо хотод 6, Хөлөнбуйр хотод 6, Улаанхад хотод 5, Улаанцав хотод 3, Шилийнгол аймагт 2/Шилийн хотод 1, Эрээн хотод 1, Хянган аймгийн Улаанхотод 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэжигтэй тохиолдол 11 (Баяннуур хотын Урадын дунд хошуунд 2, Бугат хотын Түмэд баруун хошуунд 2, Дүн Хэ дүүрэгт 1, Жю Юань дүүрэгт 1, Улаанхад хотын Юань Баошань дүүрэгт 2, Хөлөнбуйр хотын Мориндаваа дагуур үндэстний өөртөө засах хошуунд 1, Үхай хотын Уд дүүрэгт 1, Шилийнгол аймгийн Долон нуур шианьд 1 бий). Бүх хүмүүсийг тогтсон эмнэлэгт тусгаарлан эмчилж байна. Бид хамгийн сүүлийн үеийн баталгаатай мэдэгдлийг цаг алдалгүй та бүхэнд хүргэх болно. Уншигч та бүхэн баталгаатай эх сурвалжаас үнэн зөв мэдээллийг аваарай.

2020 оны 01-р сарын 24-ний 14:00 цагт “COVID-19”-ийн халдвар авсан гэж оношлогдсон Яачи гэх эмэгтэй Эрээн хотод өнөөдрийг хүртэл “COVID-19”-ийн халдвараар бүртгэгдээд байсан цорын ганц тохиолдол бөгөөд тэрээр 02-р сарын 06-ны өдөр эдгэрч эмнэлгээс гарснаас хойш Эрээн хотод одоог хүртэл өвчний тохиолдол шинээр гараагүй байна.

Эрээн хотын Засгийн газар нь халдварын байдлаас урьдчилан сэргийлэн хянах ажилд ихээхэн хүч тавьж, засмал зам, төмөр зам, боомт, агаар аялал зэрэг олон салбарт бүх төрлийн хяналтын ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулалттай уялдуулан эмх цэгцтэй хийж байна. Халдварыг эрт илрүүлэх, эрт мэдээлэх, эрт тусгаарлах, эрт оношлох, эрт эмчилгээ хийх журмыг мөрдөж тахлаас  сэргийлэх ажлыг сайжруулсаар байгаа юм.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:1223
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой