”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хороолол нь Хятад улсын халдвартай тэмцэх гол халхавч болж байна

Хороолол нь Хятад улсын халдвартай тэмцэх гол халхавч болж байна.

  ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Бээжин хотын “COVID-19” халдвартай тэмцэж буй ажил байдалтай танилцах үеэр хороолол нь халдварыг хяналтдаа авах тэргүүн шугам бөгөөд маш их үр ашигтай хамгаалалтын шугам юм. Бүх улс даяар хорооллын халдвартай тэмцэх ажилд гүйцэтгэж буй үүргээ гүйцэд бадруулан, хяналтдаа авах хүчин чадлаа хороололд төвлөрүүлэн, хорооллын халдвартай тэмцэх бах бөх халхавч болгох хэрэгтэй гэж онцолсон байна.

Хороолол бол Хятадын нийгмийн засаглалын үндсэн нэгж, Хятадын эрх баригч нам, засгийн газрын ард иргэдтэйгээ харилцах, ард иргэдэд үйлчлэх үндсэн хүчин бөгөөд ард түмний байдлыг нарийн ойлгож байдаг. “COVID-19” халдвар гарснаас хойш хорооллын хамгаалах шугамыг сайтар сахих нь халдварын тархалтыг таслан зогсоох хамгийн үр ашигтай арга зам юм. Ийм нөхцөл байдалд ард түмнийхээ хүчийг дайчлан, халдварын эсрэг тэмцэж ялалт байгуулахын тулд үндсэн шатны хороолол орлуулж болшгүй чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэ удаагийн халдварын эсрэг тэмцэл нь Хятадын хорооллын ажилтнуудын чадварыг шалгах хамгийн том сорилт мөртөө хорооллыг засаглах системийн байгуулалтыг сайжруулах боломж юм. Хятадын олон газрын хороолол Төв хорооны шийдвэрийг сайтар дагаж мөрдөн, олны хүчийг дайчлах юм бол халдвараас хамгаалах халхавчийг илүү бат бөх болгон, гаднаас нэвтрэхгүй, дотроос тарахгүй байх үр дүнтэй хамгаалалтын шугамыг байгуулан, халдварын эсрэг тэмцэлд ялалт байгуулах нөхцөл боломж бүрдүүлж чадна.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:ХТРТ
Мэдээ үзсэн:1048
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой