”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

”Богино дуулал”

Сархад хүртэж сэтгэлээ уудалсан анхны шүлэг

 

     Эртний Хятадын Зүүн Хань улс /25-220 он/-ын сүүл үед түүх, улс төрийн тавцанд тодрон гарч ирж, улмаар хятадын Вэй улс /220-265 он/-ыг үндэслэсэн Цао Цао /155-220/ гэх мэргэн хүмүүн байдаг. Цао Цао эртний хятадын алдартай улстөрч, цэрэг дайны бодлого боловсруулагч байснаас гадна алдартай зохиолч, уран бичээч байсан юм. Энд орчуулан толилуулж буй "Богино дуулал" гэх шүлэг нь хятадын түүхэнд, хэтрүүлээд хэлбэл дэлхийн түүхэнд хагийн анх удаа сархад гэгч ундааныг яруу найрагт оруулж ирэн, сархад хүртээд сэтгэлийн гунигаа уудлах явдлыг найргийн хэлээр өгүүлсэн сонгодог бүтээл юм. Тиймээс мэргэн нөхдийн сэтгэл баясахын төлөөд хичээн орчуулсныг минь болгооно уу! 

"Богино дуулал" 

Амтат сархад хүртээд Асгаруулан дуулъя даа би, 

Хоромхон зуурт улирах Хүмүүний амьдралыг яалтай. 

Өглөөний шүүдэр мэт Агшин зуурын атлаа 

Өнгөрч одсон өдрүүдэд Энэлэнт зовлон олон. 

Хуримын баярт хөгсөн Хундага өргөж дуулавч, 

Хойно үлдсэн гуниг Хэзээд үл мартагдмуй. 

Хэцүү бэрх гунигаа Хэрхэн тайлах билээ? 

Хатуу дарснаас өөр Хүчтэй ерөндөг үгүй аж. 

Хөхөмдөг бараан тэрлэгтэй Идэр залуу шавь нар,

Ховдол зүрх таныг Ихэд санаашран гансрамуй. 

Харуусал тээгээд одсон Гагц таны шалтгаанаа, 

Харамсаж өдийг хүртэл Гашуудан дуулсаар явна.

-

Нарлаг намрын уулнаа Буга урамдан чишгэж

Налгар уулын бэлд Бахтай хэвж зогсохуй яа.

Дөрвөн зүгийн мэргэд гэнэтэд Өчүүхэн овоохойд минь саатваас 

Дуу өргөн, хөгжим хангинуулж Өргөн ихээр зочлон дайлъюу. 

Өндөр огторгуйд өлгөөтэй Гэгээн тунгалаг саран, 

Үүрийн цагаан хаяа руу Хэзээ тонгойж холдох буй? 

Сэтгэлийг сэмрээсэн ганихрал Удаан бугшсанаа гэнэт 

Садран оргилох усан мэт Урсаад эс хүчрэв.

-

Нарийн жим туулан Алсаас морилох гийчид

Нэг нэгээр залран Амар мэнд асуулцвай.

Угтаад тоссон нөхдөө Нөхрийн сэтгэлээр дайлахуй, 

Улирч одсон өдрүүдийн Нандин нөхөрлөлөө дурсана. 

Сарны саруул гэгээнд Оддын гялбаа бүдгэрнэ, 

Шаазгайд үүрээ бэдрэн Өмнийг зорин нисмүй. 

Саглагар моддыг тойрон Бүтэн гурав эргэлээ,

Салаа мөчрийн алинд нь Бууж хоргодох бол доо? 

Хөхрөгч уулын бараа Өндөр тусмаа сүрлэг,

Хөх далайн мандал Гүн тусмаа дөлгөөн.

Алдарт мэргэдийг дээдлэвээс Эгнэгт үнэнчээр зүтгэмүй, 

Сэтгэлийг нь бас эзэмдвээс Санаа нь хаа холдмуй. 

Зохиогч:Орчуулсан: Г. Нармандах
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:2354
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой