”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Та амны хаалтыг зөв хэрэглэж мэдэх үү?

Та амны хаалтыг зөв хэрэглэж мэдэх үү?

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:

Зөв зүүх,
Зөв тайлах,
2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих,
Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх,
Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях,
Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх,
Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх,
Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих,
Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй

Амны хаалтанд тавигдах шаардлага:

Ам, хамар, эрүүг бүтэн далдлах,
Чихэнд тогтоогч нь сунамтгай резинэн материал байх,
Хамрын хэлбэр гаргасан байх,

-Хэмжээ нь насанд хүрэгчид болон хуухдэд зориулсан сонголттой байх,

– Материал нь угаахад агшихгүй, будаггүй, харшил өгөхөөргүй хөвөн даавуу байх,

-Гадна материал нь ус нэвтрүүлдэггүй, амьсгалахад тохиромжтой байх,

Материалын сонголтоос шалтгаалан 3-4 давхар байна.

Хэмжээ: насанд хүрэгчид дунджаар урд хэсгийн өндөр -12,5 см, чихний хэсгийн өндөр 6,0 см, дээд талын урт-22 см, доод талын урт 20 см, хамрын хэсэгт 2,5 см, эрүүний хэсэгт З см байхаар тохируулж хийх хэрэгтэй.

Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм.

Амьсгалыг замын өвчлөл хүн амын дунд тархалт их, дэгдэлт бүртгэгдэж байгаа үед өөрийгөө болон ойрын хүрээний хүмүүсээ халдвараас сэргийлэх зорилгоор амны хаалтыг дараах тохиолдолд хэрэглэнэ.

Үүнд:

Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт (дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээ гэх мэт)
Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ
Амьсгалын замын халдварын шинж илэрсэн үед
Өвчтөн асарч байгаа үед
Цэвэрлэгээ үйлчилгээ хийхэд
Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд
Олон нийттэй харьцдаг үйлчилгээний ажилтан
Эрүүл мэндийн байгууллагын ажилтан

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:zaluu.mn
Мэдээ үзсэн:4295
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой