”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах тогтолцооны механизмыг боловсронгуй болгоно

Халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах тогтолцооны механизмыг боловсронгуй болгоно

14-нд, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төв хорооны комиссын 12 дахь удаагийн хурлыг даргалан хуралдуулах үеэр, энэ удаагийн шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх ажил бол Хятадын үндэсний засаглалын тогтолцоо, хүчин чадавхад тулгамдаж буй томоохон сорилт юм. Энэ удаа илэрсэн олон хүрэлцэхгүй зүйлүүдэд чиглүүлэн, халдвараас урьдчилан сэргийлж, хяналт тавих тогтолцооны механизмыг боловсронгуй болгож, олон нийтийн эрүүл мэндийн яаралтай байдлыг зохицуулах менежментийг сайжруулж, гэнэтийн гарч мэдэх олон нийтийн эрүүл мэндийн хэргийг эсэргүүцэн тулах чадварыг сайжруулах хэрэгтэй хэмээн онцолжээ.

Ши Жиньпин онцлохдоо, халдвараас урьдчилан сэргийлж, хяналтаа авах тогтолцоог шинэчлэн сайжруулж, олон нийтийн эрүүл мэндийн томоохон эрсдэлд хийх судалгаа, үнэлгээ, шийдвэр, урьдчилан сэргийлэх зохицуулалтын механизмыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Халдвараас урьдчилан сэргийлэн эмчлэх тогтолцоог шинэчлэн сайжруулж, халдвартай яаралтай тэмцэх механизмыг боловсронгуй болгон, төвлөрсөн, нэгдсэн, өндөр үр ашигтай удирдлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Мөн эмчилгээний даатгал, авран туслах тогтолцоог боловсронгуй болгож, яаралтай түргэн тусламжийн механизмыг сайжруулан, гэнэтийн гарч мэдэх халдварт өвчин зэрэг яаралтай нөхцөл байдалд, эм эмнэлгийн байгууллага түрүүлж эмчлэн, дараа нь төлбөр авахыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

 

Найруулагч:Bandi
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:2111
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой