”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Таатай үнэрээр алжаалаа тайлж болно

Хүний сэтгэл санааг сэргээдэг нэг хүчтэй зүйл бол үнэр. Настр өргөөд зогсохгүй тайвшруулах, тайван нойрсуулах өөрөөр хэлбэл амраах үйлчилгээтэй. Хамгийн гоё бөгөөд гол давуу тал нь үнэр тэр дороо үйлчилдэг. Өрөө бүр өөр, өөр үнэртэй.

Хүний сэтгэл санааг сэргээдэг нэг хүчтэй зүйл бол үнэр. Настр өргөөд зогсохгүй тайвшруулах, тайван нойрсуулах өөрөөр хэлбэл амраах үйлчилгээтэй. Хамгийн гоё бөгөөд гол давуу тал нь үнэр тэр дороо үйлчилдэг. Өрөө бүр өөр, өөр үнэртэй.

АЖЛЫН ӨРӨӨ – ЭВКАЛИПТ

Толгой чинь нэг л ажиллаж өгөхгүй байна уу? Тэгвэл ажлын өрөөнд чинь эквалиптын үнэр дутагдаж байгаа юм байна.  Эвкалипт анхаарал төвлөрүүлэх үйлчилгээ үзүүлдэг аж.

ГАЛ ТОГОО – КОФЕ

Кофе шиг хүчтэй сэргээж өдрийн турш сэргэг байлгах үйлчилгээтэй үнэр энэ хорвоод бараг үгүй.  Кофены үнэр нь ундаанаасаа дутахгүй сэргээдэг болох нь олон судалгаагаар нотлогдсоор байна. Сүүлийн үеийн мэдээгээр Солонгос, Герман болон Японы судлаачид кофены үнэр стрессийн  хам шинжийг багасгадаг болохыг нотолсон байна.

УНТЛАГЫН ӨРӨӨ – ЛАВАНДА

Лаванда цэцэг тайвшруулах үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Биеэ суллаж амрах, гүн хямрал стресстэй тэмцэхэд тус болдог. Тэгээд ч зогсохгүй тархины үйл ажиллагааг идэвхжүүлж, анхаарал сэрэмжийг дээшлүүлэх  үйлчлэл энэ цэцгийн үнэрт бий.

ХҮҮХДИЙН ӨРӨӨ – ЖҮРЖ

Нимбэг, жүрж, гоо жүржийн үнэр баярын уур амьсгал авчирдаг. Сэтгэл санаа сэргээдэг. Мөн хүний бие организмд маш сайнаар нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд аль хэдийн баталсан билээ. Тэгээд ч жүржийн төрлийн эфирийн тос нян бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:zaluu
Мэдээ үзсэн:4486
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой