”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын гадаад хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 01-р сард 4 хувиар нэмэгджээ

Хятадын гадаад хөрөнгө оруулалтын бодит хэрэглээ 01-р сард 4 хувиар нэмэгджээ.

Хятадын Худалдааны яамны 17-нд гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, 01-р сард Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг 87.57 тэрбум юань ашигласан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд ам.доллароор тооцоолбол 12.68 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 хувиар нэмэгдсэн юм.

Хятадын ХЯ мэдэгдэхдээ, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оноос хойш тогтвортой өсөлтийн хэвээр байгаа бөгөөд албаны талын тоо баримтаас үзвэл, 2019 онд Хятад улсын гадаад хөрөнгө оруулалтыг ашигласан хэмжээ 2018 оныхоос 5.8 хувиар нэмэгдэж, ам.доллароор тооцоолбол 2.4 хувь нэмэгдсэн ба Хятад улсад бүртгүүлэн ажиллаж буй гадаадын аж ахуйн нэгж нийт 1 сая гаруй болжээ.

Ажил төрлийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг гол нь дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд ашигласан бөгөөд 01-р сард Сингапур, БНСУ, Японоос Хятад улсад хөрөнгө оруулалтаа хамгаас илүү нэмэгдүүлжээ.

Саяхан болж өнгөрсөн орон нутгийн АТИХ, УТЗЗ-ний чуулганаар олон газар энэ жилд гадаадын хөрөнгө оруулалтыг илүү татах шийдвэр гаргасан юм. Хятад улс зах зээлийн цар хэмжээ, үйлдвэрлэлийг дэмжих чадвар зэрэг давуу талтай тул шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тийм ч сөргөөр нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна. 

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:983
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой