”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгээс Хятад улсад хандив өргөв

Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгээс Хятад улсад хандив өргөв.

02-р сарын 18-нд Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх тэргүүтэй тус нийгэмлэгийн гишүүдийн төлөөлөл БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд зочилж, “COVID-19”-ийн дэгдэлтийн сүүлийн үеийн байдал болон хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал бодлоо солилцож, өвчин хижгийн эсрэг Хятадын Засгийн газар, ард түмний хийж буй тэмцлийг дэмжин, 16 сая 500,000 төгрөгийн хандив өргөсөн байна. Элчин сайд Цай Вэньрүй тэдэнтэй уулзан ярилцан хандивын мөнгийг талархан хүлээж авлаа.

Элчин сайд Цай Вэньрүй Г.Батсүх тэргүүтэй Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн зүгээс олон жилийн турш Хятад, Монголын найрамдалт харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх үйлст гүйцэтгэсэн нааштай үүргийг өндрөөр үнэлээд, ЭСЯ-ны зүгээс Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн үйл ажиллагааг үргэлжлэн дэмжин ажиллана гэж илэрхийлэв.

Элчин сайд Цай Вэньрүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тогтоон барих, эмчлэн засах зэрэг талаар Хятад улсын авч хэрэгжүүлж буй үр ашигтай арга хэмжээнүүдийг танилцуулж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинээр гол цөм болгосон ХКН-ын Төв Хорооны удирдлага дор, Хятадын ард түмэн эв санаа нэгтэйгээр эрч хүчээ нэгтгэн шаргуу ажиллаж, Хятадын онцлогтой социалист байгууллын давуу талаа бүрэн хэрэгжүүлж, халдварт өвчнийг лавтай ялна гэдэгт итгэлтэй байна гэж онцолсон байна.

Г.Батсүх Цай Вэньрүйн элчин сайдаар томилогдсонд баяр хүргэлээ. 2019 онд Монгол, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэг хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд ард иргэдийн харилцааны чиглэлээр маш олон арга хэмжээ зохиож, Хятадын талын дорвитой дэмжлэгийг хүлээсэн юм. Эдүгээ, Хятадын ард түмэн “COVID-19”-ийн эсрэг шуурхай тэмцэж байгаа энэ цаг мөчид, Монголын ард түмэн болон манай нийгэмлэгийн зүгээс Хятадын ард түмэнтэй сэтгэл санаа, эрч хүчээ нэгтгэн, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, өвчин хижгийг хамтдаа даван туулахад бэлэн байна гэж илэрхийллээ.

Зохиогч:О.ДАРАМБАЗАР
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:1918
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой