”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

18-ны өдрийн коронавирусийн халдварын байдал

18-ны өдрийн коронавирусийн халдварын байдал

Хятадын Үндэсний Эрүүл Мэндийн Хорооноос мэдээлснийг үзвэл, 02-р сарын 18-ны өдрийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группийн коронавирусний халдвар авсан хүн 1749 нэмэгдэж, хүнд өвчтөн 236 нэмэгдэн, 136 өвчтөн нас барж, халдвар авсан байж болзошгүй 1185 тохиолдлыг шинээр бүртгэв.

Мөн өдөр 1824 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 25014 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ.

02-р сарын 18-ний өдрийн байдлаар Хятадын 31 муж ба Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын группд эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 57805 хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 14376 хүрч, нас барсан хүний тоо 2004 хүрчээ.

Мөн нийт халдвар авсан хүний тоо 74185 хүрч, халдвар авсан байж болзошгүй 5248 тохиолдол бүртгэгдэв. Эдгээр хүмүүстэй ойр байсан 574418 хүний дотроос 135881 хүнд ажиглалт хийж байна.

Хүбэй мужид шинээр 1693 өвчтөн нэмэгдэж, 1266 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 132 хүн нас баржээ. Өнөөгийн байдлаар 50633 өвчтөнд онош тогтоож, хүнд өвчтөн 11246 байна. Нийт 9128 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарч, 1921 хүн нас баржээ.

Үүнээс гадна Хятадын Хонконг, Макао, Тайваньд 94 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 62, Макаод 10, Хятадын Тайваньд 22 хүн тус тус оношлогджээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:589
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой