”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Зовох цагт нөхрийн чанар танигдана

Зовох цагт нөхрийн чанар танигдана.

2019 оны 06-р сард дарга Ши Жиньпиний Орос улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд Хятад, Оросын харилцааг шинэ эрин үеийн стратегийн хамтын ажиллагааны иж бүрэн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлсэн байдаг. Харилцан түшилцэж, хамтран туслалцах гэдэг үг тухайн үед хамгийн тэргүүнд дурдагдаж байсан. Тухайн үеийн хэлж байсан эдгээр үг одоогийн хүнд хэцүү мөчид хамгийн тод тусгагдсан гэж хэн ч бодож олоогүй байх.

Зөвхөн зургаан сарын дараа ”COVID-19”-ийн халдвар гэнэт дэгдэж, Хятадын Цагаан сарын баярын уур амьсгалыг сүйрүүлэв. Сэтгэлийн түгшүүр, айдсын дараа Хятадын ард түмэн эрч хүчтэй, зоригтой хурдан арга хэмжээ авч, Намын төв хорооны хүчтэй удирдлага дор нэгдэж, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх баатарлаг тэмцэл эхэллээ.
Хятадын ард түмэн тахал өвчинтэй тэмцэж байгаа энэхүү чухал цаг үед Орос улс Хятад улсад дэмжлэг, туслалцаа үзүүлж, Хятад, Оросын харилцааны шинэ эрэн үеийн харилцаанд үлгэр жишээ үзүүлэв. Ерөнхийлөгч Путин Ши Жиньпин даргатай утсаар ярьж, Хятад улсын ”COVID-19”-ийн тархалтыг зогсоох талаар авч хэрэгжүүлж байгаа шийдвэртэй арга хэмжээг өндрөөр үнэлж, бэрхшээлийг даван туулахад Хятад улсад тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Оросын Хятадад суугаа элчин сайд Денисов Хятадын ард түмэнд итгэл зориг өгөх гэж видео бичлэг хийжээ. Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Захарова Хятад хэлээр "Энэ хүнд хэцүү үед Орос Хятадтай хамт байна!" гэжээ. Цуурхал тарааж, Хятадын үндэсний дүр төрхийг муутгах гэсэн зарим улс орны бодлогоос эрс ялгаатай нь олон улсын хамтын нийгэмлэгийн ихэнх улсууд, тэр дундаа Орос улс Хятадын засгийн газрын шийдвэртэй, үр дүнтэй арга хэмжээг өндөр үнэлэн баталж, халдварт өвчнийг урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд ялалт байгуулахад нь эрч хүч өгсөн байна. 

Улс төрийн дэмжлэгээс гадна Оросын засгийн газар болон нийгэм нийтийн тусламжийн материал “Даарсан хүнд дахь”  болж Хятад улсын"тахал" -ын эсрэг тэмцэхэд тусалсан. Оросын тал Ил-76 тээврийн онгоцоор 23 тонн хүмүүнлэгийн тусламжийн зүйлс, 2 сая эмнэлгийн маск, хамгаалалтын хувцас болон бусад эмнэлгийн хэрэгслийг Үхань хотод яаралтай хүргүүлжээ. Оросын SPB телевизийн групп Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудад 50000 ширхэг эмнэлгийн маск хандивлав. Хабаровск болон Хятадтай зэргэлдээх мужууд Хармөрөн болон бусад мужуудад тусламж илгээжээ. ОХУ-ын анагаах ухаан, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шилдэг мэргэжилтнүүдийн баг Хятадтай хамтарч тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг хэлэлцэхээр Хятадад хүрэлцэн иржээ. Энэ нь мөн Хятадад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажилласан анхны гадаад улсын мэргэжилтнүүдийн баг юм. Олон хүмүүс Оросыг "Шулуун хүмүүс" гэж чимээгүйхэн ажил хийж ямар ч хариу шагнал нэхдэггүй гэдэг бол зарим нь түүнийг "Баатар" гэж нэрлэдэг бөгөөд өөрсдийн гавьяа, нэр хүндийг нуун дарж ажилладаг гэдэг. Чухамдаа энэ нь шинэ эрин дэх Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн утга учир бөгөөд энэ нь хариуцлагатай том улс, Хятад улсын хамгийн найдвартай стратегийн хамтын ажиллагааны түншийн хувьд түншлэлийн үүргээ онцгой байдлын үед биелүүлж байгаа явдал юм. Энэ үүрэг хариуцлага, энэ их хайр сэтгэл нь бидний зүрх сэтгэлд үргэлж санагдах болно.

Тахал гарсны дараа Оросын нийгмийн бүхий л салбарууд Хятадтай эв санааны нэгдлийн давлагааг эхлүүлжээ. Хоёрдугаар сарын 10-ны өдөр "Оросын мэдээ" сонины зургаа дахь дугаарт "Орос ба Хятад зовлон зүдгүүр нэгтэй" гэх гарчигтай нийтлэл гарч, ”COVID-19” нь Орос, Хятад улсын харилцааны цаашдын хөгжил сайн хөгжихөд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн бөгөөд Орос Хятад энэ халдварт өвчинтэй тэмцэхэд идэвхтэй хамтран ажиллаж, Хятад улсыг бүрэн дэмжинэ гэжээ. Тус сонины долоо дахь дугаарт Хятад улс "тахал" -тай тэмцэхийг дэмжиж "Хятад чармай, бид хамтдаа" хэмээх зурагт хуудсыг гаргажээ. Оросын ард түмэн видео бичлэг, онлайн мессеж, пост оруулах гэх мэтээр Хятад улсыг дэмжиж байгаа илэрхийлсэн байдаг. 
Хятад, Орос улс шинэ эрин үед хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, ард түмний найрамдалт  харилцаа зузаарч байгааг гэрчлэв. Хятад Оросын харилцаа цаашид улам бэхжин, хөгжих болно гэдэгт итгэж байна.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:1958
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой