”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Төвийн компаниудын үйлдвэрлэлээ сэргээсэн үзүүлэлт 80 хувиас давав

Төвийн компаниудын үйлдвэрлэлээ сэргээсэн үзүүлэлт 80 хувиас давсан байна.

         Бээжинд Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын дэд дарга Рэнь Хүнбинь 02-р сарын 18-нд:

- 02-р сарын 17-ныг хүртэлх байдлаар төвийн компаниудын үйлдвэрлэлээ сэргээсэн үзүүлэлт 80 хувиас давав. “COVID-19” нь төвийн компаниудын энэ оны эхэнд тогтоосон үйлдвэрлэлийн менежментийн зорилт болон өөрчйлөлт шинэчлэлтийн үүргийг өөрчилж чадашгүй гэсэн байна.

 “COVID-19” гарснаас хойш төвийн компаниуд гол хүч, үндэсний зэрэглэлийн үйлдвэрлэлийн баг болсны хувьд үүргээ гүйцэд хэрэгжүүлэн, “COVID-19”-ийг  тогтоон барих, сэргийлэх ажлыг бүх хүчээр туслан баталгаажуулав. Нефть хими, цахилгаан эрчим хүч, цахим холбоо, үр тариа болон хүнсний тос, агаарын тээвэр зэрэг чухал үйлдвэрлэл, чухал салбарын төвийн компаниуд суурь бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үйлчилгээг бүх талаар баталгаажуулсан юм. Эдгээрийн дотор үр тарианы Жунлян корпорацын хоног тутамд Үхань руу илгээсэн тутарга 200 тонноос давж, Жунлян корпорацын Хүбэй дэх салбар компаний одоогийн агуулахын нөөц Хүбэй мужийн 60 сая иргэдийн хагас жилээс дээш хэмжээний эрэлт хэрэгцээг хангаж чадах юм.

Үүнээс гадна, төвийн компаниуд Үханий Хүө Шэньшань эмнэлэг, Лэй Шэньшань эмнэлэг зэрэг халдварт өвчнийг тогтоон барих, урьдчилан сэргийлэх бүх Хятадын 100 гаруй тусгай эмнэлгийн дизайн, барилга байгуулалт болон өргөтгөлийн үүрэг гүйцэтгэв. Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын дэд дарга Рэнь Хүнбинь:

- Төвийн компаниуд бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх ажлаа түргэсгэж, эмчилгээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ бүх талаар ахиулж байна. Өдгөө Шиньшин Жихуа олон улсын корпорацын хоног тутамд үйлдвэрлэж буй эмчилгээний зориулалттай хамгаалалтын хувцас 45 мянган ширхэгт хүрч, Хятадын машин механикийн үйлдвэрлэлийн корпорац, Синопек корпорац, Хятадын умардын аж үйлдвэрлэлийн корпорацын хоног тутамд үйлдвэрлэж буй эмчилгээний зориулалттай амны хаалт нийт 1.3 сая ширхэгт хүрэв. Төвийн компаниуд амны хаалт оёгч машин, хэв суулгагч машин зэрэг тулгуу шаардагдаж буй тоног төхөөрөмжийг яаралтай судлан бүтээж байгаа бөгөөд удахгүй олон тоогоор үйлдвэрлэхийг биелүүлэх болно гэж хэллээ.

Рэнь Хүнбинь:

- “COVID-19”-ээс төвийн компаниудын үйлдвэрлэлийн менежментэд нөлөө үзүүлсэн, ялангуяа иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын зэрэг салбарт үзүүлсэн нөлөө нэлээд их. Халдварт өвчний нөлөө үе шатны чанартай бөгөөд түр хугацааны юм. “COVID-19”-ийн байдал аажмаар суларч, эцсийн шатанд арилахыг дагалдан эдгээр аж үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагад сэргэх эргэлт гарч, алхам алхмаар хэвийн байдалд орох болно. “COVID-19” нь төвийн компаниудын энэ оны эхэнд тогтоосон үйлдвэрлэлийн менежментийн зорилт, өөрчлөлт шинэчлэлтийн үүргийг өөрчилж чадахгүй.  Бид итгэл зоригоо бататган, товлосон зорилгоо үл сулруулж, үүрэг өөрчлөгдөхгүй байхыг баталгаажуулан, бүтэн жилийн төрөл бүрийн зорилт, үүргээ бүх хүчээ дайчлан биелүүлж, бүх Хятадын эдийн засгийн тогтвортой эргэлтэд хүчтэй дэмжлэг олгох болно. Мэдээж, сорилт бол маш их. Зорилгоо өөрчлөхгүйгээр үүргээ биелүүлье гэвэл бид нэн илүү хатуужилтай хичээл зүтгэл гаргах шаардлагатай байна гэж хэллээ.

Рэнь Хүнбинь:

- Үйлдвэрлэлээ сэргээх нь “COVID-19”-ийн эсрэг үр бүтэмжтэй тэмцэх, эдийн засгийн тогтвортой эргэлтийг хадгалахын чухал баталгаа юм. Эхний шатны статистик бүртгэлээс үзэхэд Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын хянан удирдаж буй төвийн компаниудад харьяатай үйлдвэрлэлийн шинжтэй 20 мянга гаруй охин компаниудын өдгөө үйлдвэрлэлээ эхлүүлсэн үзүүлэлт 80 хувиас давав. Нефть хими, цахим холбоо, цахилгаан сүлжээ, зам тээвэр зэрэг салбарын үйл ажиллагаагаа эхлүүлсэн үзүүлэлт одоо нэгэнтээ 95 хувиас давж, зарим салбар 100 хувьд дөхөв гэж хэлсэн байна.

Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын комиссын нарийн бичгийн дарга, хэвлэлийн төлөөлөгч Пэн Хуа-ган:

- Төвийн компаниуд халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэх ажлыг сайтар хийж, дотоод дахь үйлдвэрлэлээ сэргээхийн зэрэгцээ гадаад дахь төслийн барилга байгуулалтыг идэвхтэй урагшлуулах болно. “Гадаад дахь компани, гадаад дахь үйлдвэрлэл эзэмшигч, орны засгийн газартай эртхэн холбоо барьж, ойлгон дэмжих хэрэгтэй. Аюулгүй байдлыг баталгаажуулсан урьтал нөхцөлийн дагуу гадаад дахь төслийн бүтээн байгуулалтыг илүү сайжруулах хэрэгтэй. Барилга байгуулалтаа шинэ эхэлсэн зарим төслийн хувьд төвийн компаниуд зонхилох ажлуудыг дотооддоо гүйцэтгэж, халдварт өвчний байдал арилсны дараа түргэхэн барилгын ажлаа эхлэх хэрэгтэй. Тухайн нутгийн хөдөлмөр хүч, олон улсын хөдөлмөр хүчний үүрэг чадварыг гүйцэд хэрэгжүүлэн, төвийн компаниудын гадаадын өөр өөр улс орон дахь төслүүд нөөцийг зүй зохистой хуваарилан, эмх цэгцтэй ахиц хийхийг баталгаажуулах хэрэгтэй гэсэн байна.

Пэн Хуа-ган хилийн чанадад очих хөдөлмөр хүчний хувьд төвийн компаниуд эрүүл мэндийн хатуу чанга хяналтыг хэрэгжүүлж, тэдний гэр бүл, гэрийн хүмүүст нь эрүүл мэндийн шинжилгээ хийж, хижиг тахал гадагшаа түгэхгүй байхыг баталгаажуулах болно гэж онцоллоо.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:ХТРТ
Мэдээ үзсэн:691
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой