”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Онлайнаар оффислож ажилласаар байна

Өнгөрсөн хоёр долоо хоногт Хятадын олонх компаниуд онлайнаар ажил үүргээ гүйцэтгэсэн юм.

Эдгээр компанийн ажилтнууд муж, бүс нутгийн ялгамжгүйгээр онлайнаар өөрийн оногдсон ажил үүргээ төвөггүйхэн биелүүлжээ. Сүүлийн өдрүүдэд ажлын бүтээмж илт сэргэж буйд онлайн оффис чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь гарцаагүй билээ. Өвчин халдварын онцгой нөхцөл байдалд олон хүн нэг доор цуглуулан ажиллуулах нь өндөр эрсдэлтэй төдийгүй зам харилцааны ачаалал, олон нийтийн талбайн хөл хөдөлгөөнийг нэмэгдүүлэх давхар асуудалтай байдаг. Иймээс онлайн оффис ажиллагаа ирэх хэсэг хугацаанд үргэлжлэх хандлагатай болоод байна. 

Олайнаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа нэгэн жишээг дурдахад 190 мянган ажилтантай HUAWEI компани дэлхийн 172 улст оффистэй. 2020 оны хоёрдугаар сарын 3-наас HUAWEI компани өөрийн бүтээсэн WeLink болон DevCloud хоёр онлайн хэрэгслээр холбогдож, ажил хэрэгч 40 мянган хурал хийсэн бол 10 мянга гаруй нь олон улсын хурал юм. Ийнхүү тус компани нь онлайн оффист тулгуурлан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа аж. 

HUAWEI Cloud-ийн орлогч захирал Шүэ Хaoгийн танилцуулж буйгаар WeLink болон DevCloud хоёр онлайн хэрэгслийг компанийн дотооддоо оффисийн зориулалтаар ашиглаад гурван жил болж байгаа ажээ. Онлайн оффисийн маш найдвартай, өндөр чадавхтай программ юм. Өвчин халдварын энхүү онц хэцүү нөхцөл байдалтай холбогдуулан тус компани WeLink онлайн оффисийн программаа олон нийтэд үнэ төлбөргүй ашиглуулахаа мэдэгдэв. 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:cctv
Мэдээ үзсэн:708
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой