”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин: Эмч сувилагчдыг хамгаалах, халамжлахад онцгой анхаарах хэрэгтэй

Эмч сувилагчдыг хамгаалах, халамжлахад онцгой анхаарах хэрэгтэй.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин "COVID-19"-тэй тэмцэх ажилд гавшгайлж байгаа эмч сувилагчдыг хамгаалах, халамжлах тухай тусгай заавар чиглэл өгч онцлохдоо, эмч сувилагчид бол халдвартай тэмцэх ажлын гол хүчин, тэднийг хамгаалах, халамжлах ажлыг онцгой чухалчлан, тэд нараа эрч хүчтэй, эрүүл саруулаар халдвартай тэмцэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг шаардаж байна гэжээ.

Ши Жиньпин: Зохицуулалт, арын хангамж зэргийг шинжлэх ухаанчаар хийж, эмч сувилагч нарын ачааллыг хөнгөлөх, амьдралыг баталгаажуулах, шаардлагатай үед амруулах, урам зориг өгөх зэрэг ажлыг сайтар хэрэгжүүлэн, Хубэй мужид ажиллаж буй эмчилгээний багийн ажлыг эмх цэгцтэй, үр ашигтай, хурдтай байлгах хэрэгтэй хэмээн онцолжээ.

"COVID-19"-ийн халдвар гарснаас хойш эмчилгээний ажилтнууд цаг наргүй ажиллаж, өмнө фронтод өвчинтэй тэмцэж, зарим эмч сувилагчид халдварын улмаас амь насаа алдаж байна. Ши Жиньпин дарга олон удаа хурал хуралдуулан чухал үг хэлж, тусгай заавар өгч, үндэсний хэмжээнд, ялангуяа Хүбэй муж, Үхань хотод халдварын эсрэг өмнө фронтод тэмцэж буй эмч сувилагчдад намын төв хорооны хайр халамжийг хүргэх ёстой гэж билээ. Тэрээр Бээжин хотод коронавирустай тэмцэж буй ажилтай танилцах үеэр өргөн олон эмч сувилагч нарыг тохинуулж, тэдний бодит бэрхшээл, асуудлыг шийдвэрлэж өгөхийг тушааж, шаардлага тавьсан юм.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:2040
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой