Хятадын эдийн засаг хэзээ хэвийн үйл ажиллагаагаа сэргээж чадах вэ гэдэг асуулт дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болжээ. Сүүлийн өдрүүдэд нааштай шинж тэмдэг гарч байна.
Албаны талын бүртгэлээс үзвэл зарим бүс нутаг, Гуандүн, Жянсү, Шанхай зэрэг эдийн засаг хөгжсөн муж хотуудын жилийн орлого нь 20 сая юаниас давсан аж ахуйн нэгжүүд ажлаа сэргээсэн хэмжээ 50 хувь гаруй болсон байна.
Өнөөгийн байдлаар гадаадын аж ахуйн нэгжүүд ерөнхийдөө ажлаа сэргээж байна. Жэжян, Шаньдүн зэрэг мужийн гол гол гадаадын аж ахуйн нэгжийн ажлаа сэргээсэн хэмжээ 70 хувь орчимд хүрч, Гуандүн, Жянсү зэрэг гадаадын аж ахуйн нэгжүүд олноор байдаг мужуудын ажил сэргэлтийн байдал ч төсөөлсөн хэмжээнд байна.
Худалдааны яамны албаны хүн, хижиг 01-р сарын сүүлчээр ихээр дэлгэрч, 01, 02-р сар ялангуяа 02-р сард ихээр нөлөөлж, 03-р сард хэрэглээний зах зээл сэргэх боломжтой юм гэжээ.