”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улс халдварт өвчнийг таслан зогсоож чадна гэдэгт итгэж байна

У.Хүрэлсүх: Хятад улс халдварт өвчнийг таслан зогсоож чадна гэдэгт итгэж байна

 

Энэ сарын 20-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньрүй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, хоёр талын харилцаа болон "COVID-19" халдварыг сэргийлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Цай Вэньрүй эн тэргүүнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлснийг Хүрэлсүхэд уламжилсан байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Монгол хоёр орон уул усаар хаяа дарсан бөгөөд хоёр ард түмний найрамдал өнө удаан түүхтэй юм. Монгол улстай иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг Хятад улсын засгийн газар дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, “дотно, найрсаг, харилцан хөнгөлөлттэй, хүртээмжтэй байх” дипломат үзэл баримтлалыг хэрэгжүүлж, Монголын талтай хамтаар хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо хамтын ажиллагааг тасралтгүй эрчимжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад Хятадын тал бэлэн байн гэжээ.

Элчин сайд Цай Вэньрүй хэлэхдээ, “БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын ард түмнийг биечлэн удирдаж, коронавирусний халдвар, тархалттай тэмцэж илт ахиц гаргасан байна. Бид Ши Жиньпингээр төв болгосон Намын төв хорооны хүчтэй удирдлагаар, мөн Монгол улс зэрэг найрсаг улс орнуудын дэмжлэгтэйгээр халдварт өвчин эсрэг ардын дайнд ялалт байгуулахад итгэлтэй байна. Монгол улсын засгийн газар болон ард түмэн Хятадын талд хүчтэй дэмжлэг үзүүлж сэтгэлийн дэм өгсөнд Хятадын засгийн газар ард түмэн чин сэтгэлээсээ талархаж байна гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчянд дэвшүүлж буй мэндчилгээг уламжилж өгөхийг Элчин сайдаас хүсэв. Тэрээр хэлэхдээ, Одоо Монгол Хятадын харилцаа түүхийн хамгийн сайн үед байж, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа ирмүүн хөгжиж байна.

БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдгийг тэмдэглээд Хятадын талтай олон салбарын найрсаг хамтын ажиллагааг тасралтгүй эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байна гэжээ.

У.Хүрэлсүх : БНХАУ-д дэгдээд байгаа "COVID-19" халдвараас болж олон хүний амь нас эртэдсэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Монгол Хятад хоёр орон бол мөнхийн хөрш, хувь заяа нэгтэй юм. Халдварт өвчний байдалд Монголын тал дээд хэмжээнд анхаарал хандуулж байна.Энэхүү сорилт бэрхшээлийг Хятадын ард түмэн амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрээр: Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэгчлэн Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" хүмүүнлэгийн аяныг эхлүүлснийг дурдаад энэхүү хүнд нөхцөл байдлыг даван туулахад хөршөө дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлж, Хятадын засгийн газрын хүчтэй удирдлагатайгаар Хятад улс халдварт өвчнийг таслан зогсоож чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:2021
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой