”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хөххотын нийтийн тээвэр 02-р сарын 21-ээс эхлэн зориулалтын үйлчилгээ үзүүлнэ

Хөххотын нийтийн тээвэр 02-р сарын 21-ээс эхлэн зориулалтын үйлчилгээ үзүүлнэ

Хөххотын зарим аж ахуй нэгж, байгууллагууд саяхнаас ажиллаж эхлээд байна.  Одоогоор хотын нийтийн тээврийг хэвийн ажиллагаанд оруулах нь иргэдийн амьдралд хамгийн чухал зүйл болоод байна. 02-р сарын 20-ны өдөр Хөххотын нийтийн тээврийн корпорац мэдээлэл хийлээ. Хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын ажлын хугацаанд бүх төрлийн байгууллагууд хэвийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө нам, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, нийгмийн бүлгүүдэд зориулан автобусны үйлчилгээ үзүүлнэ гэжээ.

Хөххотын нийтийн тээврийн корпорацын ашиглалтын хэлтсийн захирал Хао Жюньлань сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, 01-р сарын 28-наас эхлэн хотын нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоосон. Энэ хугацаанд бид ажилчдынхаа биеийн эрүүл мэндэд бүрэн анхаарч ажилласан. Бүх автобусыг эмх цэгцтэй байрлуулж, тээврийн хэрэгслийг ариутгах, агааржуулах зорилгоор тусгай ажилтнууд өдөр бүр ажил үүргээ гүйцэтгэж ажилласан. Одоогийн байдлаар тээврийн хэрэгсэл,  жолооч, ажилтнууд бүгд бэлэн байдалд байгаа бөгөөд Хөххот дахь халдвараас урьдчилан сэргийлэх, хянах төвөөс ирүүлсэн мэдэгдлийн дагуу автобусны шугамууд нээгдэнэ гэжээ.
Одоо хөдөлгөөнд оруулах зориулалтын автобусуудын доторх суудал, шал, цонхны шил, бусад хэрэгслийг цэвэрлэж ариутгаж байна. Автобусны компани нь ур чадвар, хариуцлагатай мэдрэмжтэй жолооч нарыг сонгож зориулалтын автобусыг  бариулахаар болжээ. Жолооч нь ажил үүргээ гүйцэтгэж эхлэхээсээ өмнө  биеийн халууныг хэмжин, маск зүүж, тээврийн хэрэгслийг жолоодох явц дундаа цонхоо нээж агааржуулалт хийх хэрэгтэй. Жолоочоос бусад нэг ажилтныг нэмж тохируулан, зорчигчдын бүртгэл, халууны хэмжилт, зорчигчдыг эмх цэгцтэй байрлуулах ажлыг хийх юм байна.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:2289
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой