”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

21 хоногийн дотор клиник судалгааны дүн гарна

21 хоногийн дотор клиник судалгааны дүн гарна.

  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага "COVID-19"-г эмчлэх хоёр төрлийн арга одоо клиникийн судалгааны шатандаа байна. Гурван долоо хоногийн дотор анхны дүн гарах төлөвтэй гэж 02 дугаар сарын 20-ны өдөр мэдээлжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр:

"COVID-19"-г эмчлэх тухай ДЭМБ-ын боловсруулсан төлөвлөгөөний дагуу одоо хоёр төрлийн эмчилгээний аргын клиникийн судалгаа хийж байгаа юм. Нэг нь ДОХ-ын эсрэг эмчилгээнд ашигладаг Lopinavir, Ritonavir (LPV/r), нөгөө нь Вирусийн эсрэг эм Remdesivir юм. Гурван долоо хоногийн дотор анхны дүн гарна гэж бид төлөвлөж байна гэж хэллээ.

Lopinavir болон Ritonavir (LPV/r)-ыг ердөө хослуулан хэрэглэдэг ДОХ-ын эсрэг хэрэглэдэг эм юм. Хятад улсын клиникийн судлалын бүртгэлийн төвийн сайтын мэдээллээс үзвэл энэ хоёр эмийг хослуулан хэрэглэх клиникийн судалгааг Хятад улсын Үхань зэрэг газрын эмнэлэгт хийж байгаа юм байна.

Remdesivir нь АНУ-ын Gilead Sciences компаний судалж байгаа эм бөгөөд гол нь Эбола болон МЭРС зэрэг өвчнийг эмчлэхэд зориулжээ. Гэвч одоохондоо ямар ч улс орны зах зээлд орох зөвшөөрөл аваагүй байна. Үханий эмнэлгүүд энэ сарын эхнээс тус эмийг клиникийн судалгаанд хамруулсан бөгөөд 04-р сарын сүүлч хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:http://www.solongonews.mn/
Мэдээ үзсэн:2081
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой