”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад, Япон халдварт өвчний эсрэг харилцан туслалцаж байна

Хятад, Япон халдварт өвчний эсрэг харилцан туслалцаж байна.

        Сүүлийн үед БНХАУ, Япон улс "COVID-19"-н эсрэг харилцан туслалцаж байгаатай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 21-ний өдөр болсон онлайн хэвлэлийн бага хурал дээр:

- Хятад, Япон бие биедээ тусалж, найрсаг сэтгэлээ уламжлан, итгэлцлээ нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь мөн Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг зохицуулж буйг харуулсан цомхтгол зураг юм гэж хэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Японы иргэдээ эх орондоо татахаар очсон Японы Засгийн газрын тав дахь нисэх онгоц Үханьд дахин эмчилгээний хамгаалалтын тусламжийн хэрэгслүүдийг хүргэсэн байна. Хятадын интернэет хэрэглэгчид энэ тухай сэтгэгдлээ бичиж талархал илэрхийлсэн бөгөөд Японы хувьд мөн халдварт өвчинтэй тэмцэх зорилт тавин ажиллаж байгаа тул Японы найзууд маань хувиа бодон нөөцөлж, илүү болгоомжтой байгаарай гэсэн юм. БНХАУ-аас Японд суугаа Элчин сайдын яам мэдэгдэл нийтэлж, БНХАУ саяхан Японы Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинэ коронавирусийн халдвараар үүссэн уушгины хатгалгааг оношлох нуклейн хүчлийн оношлуур хандивласнаа мэдэгдсэн байна.

Гэн Шуан:

- Өвчин тахал дэгдсэний дараа Японы Засгийн газар, ард иргэд хамгийн түрүүнд Хятад улсад эрхэм нандин туслалцаа үзүүлсэн юм. Хятад улс энэ найрсаг сэтгэлийг санаж нандигнаж явна. Японд дэлгэрч буй өвчин тахлын төлөө Хятадын ард иргэд мөн сэтгэл түгшиж, зовлонг нь сэтгэлээрээ мэдэрч байна. Одоохондоо Хятад улсын халдварт өвчний байдал хүнд ноцтой, эмнэлгийн хамгаалалтын хэрэгсэл тийм ч хангалттай биш боловч Хятад улс дотооддоо дэлгэрч буй өвчин тахлын эсрэг тэмцэхийн зэрэгцээ Японтай мэдээлэл туршлагаасаа солилцож, Японы талын шаардлагын дагуу үргэлжлэн чадлын хэрээрээ тус дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Японтой үргэлжлэн нягт холбоотой, хамтран ажиллаж, хоёр ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг баталгаажуулж, бүс нутаг болон дэлхий дахины олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд идэвхтэй хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэж хэллээ. 

Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:http://www.solongonews.mn/
Мэдээ үзсэн:2089
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой