”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Үлгэртэй бар зураг

Т.Зууннамар гуай өчигдөр надад халдварт өвчинтэй тэмцэж буй эмч сувилагчдын дүр төрхийг харуулсан бар зургийг вичатаар ирүүллээ.

  Т.Зууннамар гуай өчигдөр надад халдварт өвчинтэй тэмцэж байгаа эмч сувилагчдын дүр төрхийг харуулсан бар зургийг вичатаар ирүүллээ. КОВИД-19 дэгдсэнээр орон нутагт ч болохын хэрээр гэрээсээ гарахгүй тусгаарлаж байгаа юм. Энэ зураг түүний энэ хугацаанд зурж бүтээсэн үлгэртэй бар зураг юм.

 Үлгэр гэдэг үүнээс эхлэлтэй. 2020 оны 01-р сарын 22-ны өдөр Т.Зууннамар эхнэртэйгээ хоёул галт тэргээр Ляонин мужийн Да Лянь хотод суугаа охиныдоо очиж, цагаан сарын хугацаанд хоёр долоо хоног охинтойгоо хамт байхаар төлөвлөж байв. Тэгж байтал КОВИД-19 дэгдсэнээр тэрээр эхнэртэйгээ 01-р сарын 28-ны өдөр галт тэргээр Зарууд хошуундаа буцан ирж, холбогдох дүрэм тогтоолын дагуу гэртээ тусгаарлаж суусан байна.

  Тэрээр гэртээ суусан боловч зурж бичихээ огт  мартсангүй. Түүний амьдарч буй гэр орон бар зургийн хүрээлэнгээс нь 50 м зайтай хэдий ч тусгаарлаж байгаа болохоор зураг будгийн хэрэгслээ хэрэглэж чадахгүй гачигдаж байлаа. Тэрээр даавууны өөдөс хуруунд ороож будганд дүрэн зургаа бүтээж эхэллээ. Энэ арга нь зурж байгаа зургийнх нь нарийн зүйлсийг зурахад төвөгтэй болохоор шүдний чигчлүүрт хөвөнг ороож, нарийн зүйлсийг нь урлаж гарлаа. Ингэж Т.Зууннамар гуайн халдварт өвчний тухай сэдэвт үлгэртэй бар зураг мэндэлсэн байна.

 Мөн бүтээлийн тухай тэрээр:

- Энэ зураг нь нэгэн дайны талбарт буугүй байлдагч уран аргаар дайсныг усатгахаар оролдсонтой адил байна гэж үлгэрлэн ярьж байлаа.

   Тус бар зургийн бүтээл халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн эмчлэх тэргүүн эгнээнд гавшгайлан ажиллаж байгаа эмч сувилагчдын баатарлаг дүр төрхийг урлагаар бүтээж, эрт нэг өдөр өвчин тахлыг ялан давах итгэл зоригийг хөвчилсөн утга санааг харуулсан байна.

 

   Т.Зууннамар:

- 1957 онд Монголжин хошуу, Зарууд хошууны Улаанхад суманд төрж өссөн. Өвөр Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, орны зэрэглэлийн Зарууд бар зургийн биет бус соёлын өвлөн уламжлагчдын нэг. Балчир багаасаа бар зурагт ур авьяасаа гайхуулж байсан бөгөөд уран зохиолд сонирхолтой нэгэн. Тэрээр:

- Өвөр Монголын залуучууд “Тунляогийн өдрийн сонин”, “Жирэмийн уран зохиол”, “Хөлөнбуйр”, “Шилийнгол” зэрэг олон сонин сэтгүүлүүдэд шүлэг бүтээлээ нийтэлсээр ирсэн байна.

    2010 онд анхны шүлгийн түүвэр “Зуун намрын салхи” номоо хэвлүүлсэн бол 2018 онд хоёр дахь шүлгийн түүвэр “Зуун намарын бороо”-номоо хэвлэж, өдгөө гурав дахь шүлгийн түүврээ хэвлүүлэхээр бэлтгэж байгаа юм.

Зохиогч: М.Сайнзаргал
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:2138
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой