”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ерөнхий өрсөлдөөний давуу тал өөрчлөгдөөгүй

Бээжинд 21-ний өдөр Бодлогын талаарх интернэт хэвлэлийн бага хурал боллоо.

  Бээжин хотноо 21-ний өдөр болсон Бодлогын талаарх интернэт хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааны яамны гадаад хөрөнгийн газрын дарга Зүн Чанчин:

- Алс холын болон ерөнхий байдлаас үзвэл шинэ хэлбэрийн коронавирусийн халдварын нөлөө нь үе шатны чанартай юм. Хятад улс гадаад хөрөнгийг ашиглах ерөнхий өрсөлдөөний давуу тал өөрчлөгдөөгүй, хил дамнасан олонх компани Хятад улсад хөрөнгө оруулах итгэл болон стратеги өөрчлөгдөөгүй юм. Халдвар болон цагаан сарын амралтын хугацаа зэрэг тохиосон хүчин зүйлийн улмаас дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүгд хөл хорио, зам тээвэр, халдвараас сэргийлэх бодисын хомсдол, түүхий материалын хангалт хүрэлцэхгүй зэрэг хүчин зүйлд нөлөөлөгдөж, ажил үйлдвэрлэлээ сэргээхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарав. Түүнчлэн халдвараас болж, хөрөнгө оруулагчид улам ажиглан хүлээх болсон байна. Энэ оны 01-р сард бүх Хятадын хэмжээнд бодитой ашигласан гадаадын хөрөнгө үндсэндээ тэнцвэртэй тогтвортой нэмэгдэх байдлаа үргэлжлэн хадгалав. Гэвч өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеэс зохих хэмжээгээр буурлаа. 2, 3-р сар тэрчлэн эхний улиралд, халдварын нөлөөний улмаас илүү ил тод болох магадлалтай байна гэж хэлсэн байна.

Өнөөгийн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл эрхлэлтийн ажиллагаанд нүүрлэж буй хүндрэл бэрхшээл болон асуудалд хандуулан Зүн Чанчин:

- Худалдааны яам гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үйлчлэх, хөрөнгө татах ажлыг сайтар хийх хэрэгтэй. Худалдааны яамны удирдлагаар Шаньдүн муж дахь Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалт бүхий авто машины сэлбэг хэрэгслийн 32 аж ахуйн нэгж бүгд 02-р сарын 15-наас өмнө үйлдвэрлэлээ сэргээснээр бүх дэлхийн авто машины ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтворжуулж чадсан байна. Шанхай, Шаньдүн, Хүхань зэрэг муж, хот дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээсэн хэмжээ 80 хувиас давав. 02-р сарын эцэс гэхэд олонх газар үндсэндээ ажил үйлдвэрлэлээ сэргээх төлөвтэй байна. Энэ онд Хятад улс олон арга хэмжээ авч, гадаад хөрөнгийг татан ашиглах салбарыг улам өргөжүүлж, хөрөнгө оруулалтын орчныг улам сайжруулах болно гэж хэллээ.

 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:1306
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой