”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Халдвар гадаад худалдааны урт хугацааны хөгжилд нөлөөлөхгүй

Халдвар гадаад худалдааны урт хугацааны хөгжилд нөлөөлөхгүй.

     Хятадын Худалдааны яманы сайдын туслах Рэнь Хунбинь 24-ний өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанд болсон хэвлэлийн бага хуралд:

- Ковид-19 нь Хятадын гадаад худалдааны урт хугацааны хөгжлийн төлөвт нөлөөлөхгүй бөгөөд Хятадын гадаадын хөрөнгө оруулагчдыг татах өрсөлдөх хүчийг ч бууруулахгүй, Хятад улс дэлхийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулах таатай орчин байсаар байх болно гэж хэллээ.

    Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Худалдааны яамны сайдын туслах Рэнь Хунбинь:

- Шинэ төрлийн коронавирусын халдвар гарснаас хойш гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд нийтлэг асуудалд тулгарч, захиалга бага, гэрээгээ гүйцэтгэхэд хэцүү, олон улсын ложистик удаан, худалдааны саад нэмэгдсэн зэрэг гадны хүчин зүйл олон байна. Аж ахуйн нэгжүүдийн ажлаа сэргээх, захиалга, зах зээлийг баталгаажуулахын тулд Худалдааны яам халдварын эсрэг "Гадаад худалдааг тогтворжуулах" 20 төрлийн бодлого боловсруулж, санхүү, татвар, төв банк, гааль зэрэг байгууллага ч холбогдох дэмжих бодлого боловсруулав. Мөн Гуандүн, Жэжян, Хэнань, Ганьсү зэрэг 16 бүс нутаг арга хэмжээ боловсруулан, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна гэж хэлсэн юм.

    Тэрээр мөн хэлэхдээ:

- Цаашид Худалдааны яам илүү олон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа сэргээхийг дэмжиж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэн, гадаад хөрөнгө оруулалтын зах зээлд нэвтрэх салбарыг өргөтгөнө. Индэр тавцангаа нээлттэй байлган, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, гадаад хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан, "Гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль" болон дүрэм журмыг сайтар хэрэгжүүлэн, хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах итгэлийг нэмэгдүүлэх болно гэж хэллээ.

Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:2570
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой