”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд БНХАУ-д ажиллав

ДЭМБ-ын мэргэжилтнүүд БНХАУ-д ажиллав

ДЭМБ-аас томлигдсон "COVID-19" халдвартай тэмцэх мэргэжлийн баг БНХАУ-ын өвчин халдварыг сэргийлэн тогтоох, хумих, эмчилгээний ажил байдалтай газар дээр нь биелэн танилцаж, үүсээд байгаа нөхцөл байдал болон тухайн өвчинтэй Хятад улс хэрхэн ажиллаж байгаа тухай энэ сарын 24-нд Бээжинд болсон хэвлэлийн хурлаар олон нийтэд танилцуулжээ. 

25 хүний бүрэлдэхүүнтэй тус баг есөн өдрийн турш Хятадын Бээжин, Гуандүн, Сычуань болон Хүбэйд газар дээр нь судалгаа хийсэн байна. Тэд мөн бусад муж, ӨЗО-ы өвчин халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил, эмчилгээ, хороолол тойргийн сэргийлэлт, эмчилгээний эмт бодис болон вакцин гарган авах ажлын явц зэрэгтэй танилцсан юм.

Мэргэжилтнүүд: "COVID-19" бол шинэ төрлийн өвчин халдвар, вирусын халдварлагдаж буй зам болон ирээдүйд ямар хандлагатай болох талаар судалгаа ид явагдаж байна. Тус төрлийн вирусын халдвар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд ч хүнд сорилт болж байна. Хятад улс өндөр анхаарал хандуулж, иргэдийн эрүүл мэндийн төлөө хөл хорио сэргийлэх, тогтоо барих арга хэмжээ авч "COVID-19"-ийн халдварын тархалтыг хязгаарлаж байгаа нь сайшаалтай. Мөн бүх шатны эмчилгээ эрчимтэй явагдаж байна. Хятад улсын өвчин халдварын эсрэг авсан эдгээр арга хэмжээ нь өөрийгөө хамгаалаад зогсохгүй дэлхий дахины эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулсан юм гэжээ. 

 

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:cctv
Мэдээ үзсэн:2173
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой