”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Лю Сэньбө: “Вирусийн дээж зөөгч”

Лю Сэньбө: “Вирусийн дээж зөөгч”

    Лю Сэньбө 02-р сарын 19-нд Үханьд туслалцаа үзүүлэхээр Гуанжөү хотоос ирж, Үхань хотын шинээр байгуулсан Лэй Шэньшань эмнэлгийн вирусын дээж зөөх эрсдэлтэй ажлыг өөрийн хүсэлтээр хүлээн авсан байна.

Тэрээр өдөр болгон хоёр удаа Лэй Шэньшань эмнэлэгт хүрч вирусын дээж аван, зөөвөрлөх явц дахь аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд дээжийг савлан 95Kpa маркийн битүү саванд хийж, дараа нь сорьцын тусгай зориулалттай UN2814 хөнгөн цагаанаар хийсэн хайрцагт хийн, дагалдсан тодорхойлолт, жагсаалтыг нь зөөвөрлөлтийн хайрцгийн гадна давхарт байрлуулна. Дараа нь ариутгал халдваргүйжүүлэлтийн олон шат дамжлагыг өнгөрсний дараа хагас цагийн хугацаанд багтаж дээжийг лабораторид хүргэж өгнө.

Тэрээр:

- Би цэрэгт байхдаа улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалж байсан. Одоо Үханьд улс орныхоо эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Өвчтөн болгоноос авсан вирусын дээжийг нэн түргэн, аюулгүйгээр лабораторид хүргэж өгөх нь миний үүрэг юм гэж хэллээ.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:662
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой