”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин дарга Бээжин хотноо ”COVID-19”-ийн эсрэг шинжлэх ухааны судалгааны ахиц байдалтай танилцав.

Дарга Ши Жиньпин Бээжин хотноо ”COVID-19”-ийн эсрэг шинжлэх ухааны судалгааны ахиц байдалтай танилцаж халдварт өвчний эсрэг тэмцэлд шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлнэ гэж хэллээ.

      ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 03-р сарын 02-нд Бээжин хотноо "COVID-19"-ийн эсрэг шинжлэх ухааны судалгааны ахиц байдалтай танилцаж, Намын төв хорооны нэрийн өмнөөс халдварыг тогтоон барих, сэргийлэх шинжлэх ухааны судалгааны эхний эгнээнд тэмцэж буй өргөн олон судалгааны ажилтнуудад чин сэтгэлийн талархал, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тэрээр:

- Хүн төрөлхтөн халдварт өвчинтэй тэмцэх хамгийн хүчирхэг зэвсэг бол шинжлэх ухаан, технологи юм. Хүн төрөлхтөн хүнд их гамшиг, халдварт өвчнийг даван туулахад шинжлэх ухааны хөгжил, технологийн шинэчлэл маш их шаардагдана. Шинэ төрлийн коронавирусээс үүсэлтэй уушгины хатгалгаатай холбогдох судалгаа маш чухал, тулгамдсан ажил болсны хувьд олон салбарын судалгаанд түшиглэн, нэгдсэн удирдлагаар зохицуулалттай сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлийг баримтлан, аюулгүй байдлыг баталгаажуулсны үндсэн дээр судалгааны ахицыг түргэсгэх Халдварыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх гол, бэрхшээлтэй асуудлыг аль болох богино хугацаанд даван туулж, халдварт өвчнийг тогтоон барих ард нийтийн тэмцэл, бүх талын тэмцэлд ялалт байгуулахад шинжлэх ухаан, технологийн хүчтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж онцоллоо.

02-ны үдээс хойш Ши Жиньпин дарга эн түрүүнд Цэргийн анагаах ухааны судалгааны хүрээлэнд очиж, шинэ төрлийн коронавирусыг тогтоон барих, сэргийлэх судалгааны ажлын тус судалгааны байгууллагын ерөнхий тайланг сонсож, дэлгэцийн самбар, бодит зүйл зэргээр дамжин, вакцин гаргах, эм бэлдмэлийг шилж сонгох, вирусын өвчин эмгэг төрүүлэх үйл явцын тухай судалгаа, хэрэглээний байдал зэрэгтэй танилцсан байна.

Тэрээр:

- Эдгэрэлтийн түвшнийг дээшлүүлж, нас баралтыг бууруулж, эцсийн шатанд халдварт өвчнийг ялан давахад шинжлэх ухаан технологи хамгийн чухал үйлдэл үзүүлнэ гэж онцолсон байна.

Дарга Ши Жиньпин "COVID-19” гарснаас хойш Цэргийн анагаах ухааны судалгааны хүрээлэн намын төв хороо, Цэргийн төв зөвлөлийн зааврыг чандлан мөрдөж, цаг мөчтэй уралдан, шинжлэх ухааны судалгааны яаралтай ажилд хүчээ төвлөрүүлэн, тодорхой ахиц дэвшил гаргасан нь нам, ард түмэндээ үнэнчээр зүтгэдэг ардын армийн улс төрийн шинж чанарыг бүрэн харуулсан бөгөөд хатуу тулалдаанд тэмцэн ялалт байгуулж чаддаг хэв суртлыг харуулсан гэж хэллээ.

        Тоног төхөөрөмжийн туршилтын байранд Ши Жиньпин дарга хүнд халдварт өвчний эсрэг эм бэлдмэлийг судлах лабораторитой танилцаж, ажлын байрандаа завгүй ажиллан, халдварт өвчний эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж буй мэргэжилтэн, судлаачдыг эргэсэн байна.

    Дарга Ши Жиньпин тэднийг шаргуу хүчин чармайлт гаргаж, аюулгүй, үр дүнтэй вакцин, эм бэлдмэл, туршилтын урвалжийг аль болох богино хугацаанд боловсруулан гаргаж, халдварт өвчинтэй тэмцэх хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах хэрэгтэй гэсэн байна. Халдварт өвчний эх үүсвэрийг олох, оношлох, урьдчилан сэргийлэх, эмчлэх, тогтоон барих тал дээр хүчээ хамтатган ажиллаж, тархалтыг ялан давахаар дамжин бие даасан оюуны өмчийн эрх бүхий гол шинжлэх ухаан технологийг эзэмшиж, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний стратегийн аюулгүй байдлыг хангахад илүү их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж хэллээ.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:3431
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой