”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шиньжяний фото зургийн үзэсгэлэн Женевт болов

Шиньжяний фото зургийн үзэсгэлэн Женевт боллоо.

    НҮБ-ын Хүний эрхийн комиссын 43-р чуулганы үеэр "Гэр орон- Шиньжяны үндэстнүүдийн ард түмний амьдрал" фото зургийн үзэсгэлэн 02-ны өдөр НҮБ-ын Женев дэх төв байранд болов.

Хятадаас НҮБ-ын Женевт суугаа төлөөлөгчийн газар ба Швейцар дахь бусад олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч Чэнь Шүй нээлтийн ёслолын үеэр:

- Өдгөө Шиньжян нутаг түүхэн хөгжлийн хамгийн таатай, хамгийн хурдтай үе шатандаа байна. 2019 оны үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн нэг их наяд 378 тэрбум юаньд хүрч, 645 мянган ядуу иргэн ядуурлаас ангижирчээ. Энэ онд Шиньжян хөдөө тосгоны бүх ядуу иргэнийг ядуурлаас ангижруулж, улс орны хамт чинээлэг нийгэмд дэвшин орно гэсэн байна.

Хятадын Хүний эрхийн судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн даргын орлогч Тан Шяньвэнь:

- 2019 оны байдлаар орнуудын НҮБ-д суугаа төлөөлөгчдийн гол албан хариуцлагатныг багтаасан 70 гаруй төлөөлөгчдийн олон салбарын 1000 гаруй зүтгэлтэн Шиньжянд айлчлав. Энэ удаагийн фото зургийн үзэсгэлэнд иргэдийн амьдралыг харуулсан олон зургаар нийгмийн тогтвортой байдалд Шиньжяны үндэстнүүдийн ард түмэн хөгжлийн үр шимийг хүртэж, аз жаргалтай амар амгалан амьдарч буй байдлыг үзүүлэн, Шиньжяны тухай хүмүүсийн ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьж байна гэж хэлсэн байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:2715
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой