”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Их монголын хайр

Хоёр мянга хорин оны эхэн
Хоёр сарын хорин долоон
Хулгана жилийн хоёр сарын
Шинийн тавны өдөр

 Хоёр мянга хорин оны эхэн

 Хоёр сарын хорин долоон

 Хулгана жилийн хоёр сарын

Шинийн тавны өдөр

 

Монгол  улсын  ерөнхийлөгч

Х.Баттулга биеэрээ

Гэрчилгээний бичигээ өвөрлөөд

Нийслэл Бээжинд айлчилсан

 

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин

Хүндэтгэл дэвшүүлэн угтсан

Хөнөөлт вирусыг эсэргүүцэхийг

Хүчтэй дэмжсэнд нь догдолсон

 

 Ерөнхий сайд Ли Кэчян

 Ардын их хурлын танхимд уулзсан

 Хөрш гүрний дэмжлэгт

 Хөгсөн баярлаж талархсан

  

Гурвыг эрхэмлэдэг монголчууд

Гучин мянган хониор тусалсан

Говийн малчдын сэтгэл гээд

Гол санаагаа илтгэсэн

 

 Гурван сая монголчуудын

 Сүүн цагаан сэтгэлийн бэлгийг

 Ши Жиньпин тэргүүлэгч тосч аваад

 Сэтгэлээ илтгэж баярласан

   

Онон туулын усаараа

Ундалж өсгөсөн хоньд

Утаагүй дайныг дэмжсэн

Онцын утгатай хоньд

 

Хэнтий хангайн бэлчээр дээр

Тоглож өссөн хоньд

Хөрш гүрнээ тэнхрүүлэх

Тусламж ихтэй хоньд

    

 Таана мангираа идсэн

Ташаа дүүрэн хоньд

 Тахалтай тэмцсэн ардыг

Тэнхрүүлж  авах  хоньд

 

Соргог өвсөөр идшилсэн

Сүүл нь өргөн өргөн хоньд

Шулмастай тэмцсэн хятадуудын

Сумыг нь онилсон хоньд

  

Өргөн талдаа бэлчсэн

 Үүлдэр сайтай хоньд

 Өгөөмөр хайраар  арчилсан

Өлзий бэлгэт хоньд

 

Халхын талдаа байхын үед

Хиргүй цагаан хоньд

Хилээ даваад ороод ирэхэд

Хайрын илчтэй хоньд

   

Уулын ардаа байхын үед

Угалзлан бэлчсэн хоньд

Улсаа дамжаад ороод ирэхэд

Урам тэтгэсэн хоньд

 

Хөрш гүрэн нь гачигдах үед

Хүргэж ирсэн хоньд

Хүн ардын сэтгэлийг дулаалсан

Хөөрхөн цагаан хоньд

 

Хятад, Монголын нөхөрсөг харилцааг

Бататгаж өгсөн хоньд

Дурайн хөгжиж хамтдаа цэцэглэхэд

Дэвсгэр болсон хоньд

     Зохиогчийн танилцуулга:

         Гэгээрэлт: Өвөр Монголын Тунляо хотын Хорчин зүүн гаран дунд хошуу нутагтай. Дунд сургуулийн өндөр зэрэглэлийн багш, Хорчин зүүн гаран дунд хошууны Утга урлагийн холбооны Зохиолчдын Эвлэлийн орлогч тэргүүлэгч, Хорчин зүүн гаран дунд хошууны Соёл судалгааны нийгэмлэгийн хэрэг эрхлэгч, Түнляо хотын Утга урлагын холбооны гишүүн.

      2001 онд ”Чамдаа” хэмээх шүлгээрээ Төвийн радио хорооны гуравдугаар зэрэглэлийн шагнал хүртэв. 2003 он болон  2007 онд найман муж орны дунд сургуулийн сурагчдын зохиолын уралдаанд шилдэг зохион байгуулсан шагналыг хүртэв. 2005 онд “Эв зохицол” найрууллаараа Төвийн радио хорооны хоёрдугаар зэрэглэлийн шагнал хүртсэн байна. 2015 онд Төвийн радио хорооны “Үндэстний бахархал миний радио” найрууллын тэмцээний гуравдугаар зэрэглэлийн шагнал хүртэв. 2017 онд  Өвөр Монголын Ардын явдлын товчооноос “Настнаа хүндэлсэн одон” хэмээх шагнал хүртсэн байна. 2018 онд бүх орны “Цоморлиг хундагат” хүүхдийн өгүүллэгийн уралдааны шилдэг шагнал хүртсэн байна. Тэрээр олон сонин сэтгүүлд нийт 120 гаруй холбоо, шүлэг, өгүүллэг, найруулал ба дууны үг нйитлүүлсэн байна.

      Т.Хөхмөрөн: Өвөр Монголын Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошуу нутагтай. Уран зохиолын магистр, Гэсэрч, хуурч, Өвөр монголын багшийн их сургуулийн Олон улсын солилцооны төвийн багш, Өвөр Монголын Гэсэр компаний ерөнхий захирал, “Гэсэр” судалгааны чиглэлтэй.

            

 

Зохиогч: Гэгээрэлт Т.Хөхмөрөн
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:Солонгол мэдээллийн төв
Мэдээ үзсэн:3027
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой