”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Тамхи татдаг бол эдгээр аргыг хэрэгжүүлээд ядаж бага хордоорой!

Хүн бүр тамхины хор хөнөөлийг мэднэ. Харамсалтай нь, бидний ихэнх нь тамхинаас гарахыг хүсээд ч гарч чадахгүй явсаар л байдаг.

   Хэрвээ та тамхи татдаг бол дараах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж, таны эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг нь бууруулаарай. 

1. Их ус уу, цэвэр агаарт гар, биеийн тамираар хичээллэ

Их хэмжээний ус уух нь бөөрний үйл ажиллагааг эрчимжүүлдэг бөгөөд энэ нь бие махбодиос бохирдлыг хурдан гаргаж, шээсэн дэхь никотины хэмжээг нэмэгдүүлдэггүй байна. Үүнээс гадна, их хэмжээний тамхи татдаг хүмүүс биеийн тамирын дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Биеийн хүчний дасгал хийх нь зүрхний үйл ажиллагаа болон цусны эргэлтийг сайжруулна. Никотин судас нарийсгадаг учир цэвэр агаарт алхаж, халуун хүйтэн хосолсон шүршүүрт орох  хэрэгтэй байдаг. Энэ нь уушгины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, цусны эргэлтийг сайжруулахад туслана.

Эмч нар өрөө, тасалгаанд гэхээсээ илүү агаарт тамхи татахыг зөвлөж байна. Учир нь өрөө тасалгаанд утааны концентраци нэмэгддэг аж. Мөн өглөө тамхи татахынхаа өмнө хүйтэн бүлээн шүршүүрт орж, хөл гараа дунд зэргийн ширүүн бие угаагчаар үрэх хэрэгтэй гэжээ. Энэ нь захын цусан хангамжийг сайжруулна.

2. Хямд тамхи битгий тат

Никотин гэхээсээ илүү тамхинд агуулагдах нэмэлт бодисууд эрүүл мэндэд сөрөг үр дагаварыг авчирдаг. Тамхины утаанд 4000 орчим химийн нэгдэл байдаг бөгөөд хамгийн багадаа 12 хорт хавдар үүсгэх бодис бий. Үүнээс гадна тамхины утаанд хийн бодисууд маш их байдаг. Мөн  тамхины давирхай, хавдар үүсгэх нүүрсхүчил, фенол, крезол, нафтол гэх олон бодисууд бий.

Тамхи хэдий чинээ хямд байна төдий чинээ чанаргүй түүхий эдийг ашиглаж байна гэсэн үг юм. Энэ төрлийн тамхинд их хэмжээний давирхай, хийн бодисууд байдаг.

Үүнээс гадна үнэтэй тамхи нь илүү чанартай шүүлтүүртэй.  Чанартай шүүлтүүр нь никотин болон давирхайн хорыг илүү сайн шүүдэг учир бие организмд нэвтрэх нь бага.

3. Бага багаар зөөлөн тамхи руу шилж

Пульмонологчдын хэлснээр зөөлөн тамхинд никотин болон давирхайн түвшин бага байдаг гэжээ. Гэхдээ хатуу тамхи шиг хүчтэй нөлөөлдөггүй учир зөөлөн тамхинд орсон хүн өмнөхөөсөө хоёр дахин илүү татаж, хорт бодисыг хоёр дахин илүү сорж байна гэсэн үг юм. Тиймээс тамхиа бага багаар зөөлрүүлж татах хэрэгтэй.

4. Тамхиа дуустал нь битгий тат

Эмч нар тамхийг шүүлтүүр хүртэл нь ерөнхийдөө талаас дээш хүртэл битгий тат хэмээн зөвлөж байна. Учир нь тамхи дуусах дөхөх үед хорт бодисны концентраци илүү нэмэгддэг гэнэ. Тиймээс утаа илүү өтгөн, илүү хортой болдог аж.

Тамхийг 5 минутын турш, удаанаар татах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна. Хурдан татах тусам утааны никотин, давирхай, нүүрстөрөгчийн хэмжээ нэмэгддэг гэнэ. Тиймээс яарсан байдалтай тамхи татах хэрэггүй.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:caak
Мэдээ үзсэн:2636
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой