”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын эдийн засаг хэвийн замналдаа орж байна

Хятадын эдийн засаг хэвийн замналдаа орж байна.

Олон улсын валютын сан буюу IMF орон нутгийн цагаар 03-р сарын 20-нд нийтэлсэн хамгийн сүүлийн өгүүлэлд зөв оновчтой бодлого нь цар тахалтай тэмцэх болон түүний үр нөлөөг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг Хятадын туршлага харууллаа. Хятад улс аажмаар ажил, үйлдвэрлэлээ эхэлснээр эдийн засаг тогтворжих байдалд орсон байна. Энэ нь цар тахлын улмаас дэлхийн эдийн засагт үзүүлэх хүндрэлийг буруулахад дэмжлэг үзүүлэх болно гэжээ.

Энэ “нөлөөг буруулах ба хэцүү сонголт: Хятад улсын анхны шат үеийн туршлага” өгүүлэлд халдварт өвчин хурдтай дэгдэгт нь дэлхийн эдийн засагт гүн гүнзгий, ноцтой нөлөө учруулсан юм, халдварт өвчнийг амжилттай тогтоон барихын өртөг зардал нь эдийн засгийн үйл ажиллагааг удаашруулахад байна. Хятад улс маш хурдацтай шуурхай багц арга хэмжээ авч эмзэг бүлэгт туслалцаа үзүүлснээр халдварт өвчний эдийн засагт үзүүлэх ноцтой нөлөөллийг үр дүнтэй бууруулж чадсан юм гэж тэмдэглэжээ.

Уг өгүүллийн зохиолч, ОУВС-гийн Ази Номхон далайн хэлтсийн туслах дарга бөгөөд Хятад улсын холбогдох асуудал хариуцсан захирал Хельге Бергер хэлэхдээ, Хятадын эдийн засаг маш уян хатан чанартай, засгийн газрын бодлогын дэмжлэгтэйгээр Хятадын эдийн засаг дахин хэвийн зам руугаа орж байна гэж ОУВС-гийн ерөнхийлөгч Кристалина Георгиева олон удаа илэрхийлж байсан гэжээ.

Хельге Бергер: - Хятадын эдийн засаг сайн тийшээ хандаж, маш олон аж ахуйн нэгжүүд ажил, үйлдвэрлэлээ сэргээж, ажилтан ч ажилдаа орсон байна. Халдварт өвчний аажмаар намдахын хэрээр, Хятад улс эдийн засгаа сэргээх бодлого авч эхлэн, санхүүгийн болон валютын бодлогоор эдийн засгийн тогтвортой сэргэлтийг дэмжих болно. Энэ нь зөв арга барил гэсэн байна. Түүнчлэн ОУВС нь бүх улс орнуудад цар тахлыг эрчтэй тэмцэхийн тулд дэлхийн хэмжээнд олон түвшний хамтын ажиллагаа явуулахыг уриалсан байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:651
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой