”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Гар урлалаар өтөл насаа гоёж Халуун цайгаар хүмүүсийн сэтгэлийг дулаацуулна

Хятадын эх газарт ”КОВИД-19” гарснаас хойш 67 настай малчин Сайханцэцэг гэр хорооллын хяналт шалгалтын цэгт завгүй ажиллана.

 

    Түнляо хотын Зарууд хошууны халдвараас сэргийлэн хянан шалгах ажил цагаан сарын шинийн хоёрноос эхэлсэн байна.

   Сайханцэцэг настан Лүбэй суурингийн Пү Лай Чүнь Чэн хороололд амьдардаг. Тэрээр халдвараас сэргийлэх хамгийн сайн арга бол гэртээ сууж, олон хүнтэй газар очихгүй, дураараа гадагш гарахгүй. Өөрийгөө сайн хамгаалах болно гэж хэлэв. Маш олон хүмүүс гэртээ сууж, зурагт үзэх, гэрийн ажил хийх,  гар утсаа харах буюу биеийн дасгал хөдөлгөөн хийдэг байна. Харин Сайханцэцэг настан Зарууд хатгамал урлалаар амьдралаа чимэхийн зэрэгцээ хорооллын хянан шалгах цэгт ээлжлэн ажиллаж байгаа хүмүүст халуун цай хүргэж өтөл насны хувь нэмэрээ үзүүлж байна.

   Сайханцэцэг настан өглөө эртлэн босч, гэрийн ажлаа төвхнүүлж дуусаад зүү утсаа сүвлэж, хатгамлын ажлаа эхлүүлнэ. Тэрээр жил бүр Гэрчуулуу суманд очиж сар шинийг өнгөрүүлдэг болохоор цагаан сарын хугацаанд гар урлал хийх зав олддоггүй байв. Энэ жил халдварт өвчин гарснаар гэртээ сууж гар хамтгамлаа хийж, халдвараас сэргийлэн эсэргүүцэх ажилд ачаалал нэмэхгүй гэж хичээсэн байна. Түүнээс гар хатгамлын мэргэжил суралцах хүсэлтэй хүмүүст зориулан вичатын грууп байгуулж, вичатаар үүний тухай мэдлэг мэргэжлээ зааж өгч байна. Сайханцэцэг настан өдөр бүр гэр хорооллын аюулгүй байдлыг хамгаалагч ба нийгэм дүүргийн ажилтанд сүүтэй халуун цай хүргэдэг.

  - Хүүхдүүд маань бидний төлөө ажиллаж байгаад халуун цай хүргэсэн юм гэж настан ярьж байлаа.

    Сайханцэцэг настан халдвар гарсан нэг сарын хугацаанд гэртээ сууж гар хатгамал урлахын зэрэгцээ төлбөргүй сургалт хийсэн төдийгүй,сар гаруйн хугацаанд өдөр алдалгүй цай хүргэж хүмүүсийн сэтгэлийг дулаацуулан, халдварын эсрэг тэмцэж ялалт байгуулахад урам зориг, сэтгэлийн дэм өгсөн байна.

Зохиогч:М.Сайнжиргал
Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:Солонго мэдээллий төв
Мэдээ үзсэн:957
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой