”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятадын эмчилгээний багийн өгсөн зөвлөгөөг Италийн тал бүрэн хүлээж авав

Хятадын эмчилгээний багийн өгсөн зөвлөгөөг Италийн тал бүрэн хүлээж авав.

    Одоогийн байдлаар Итали улс Европт коронавирусын халдвар хамгийн ноцтой орон боллоо. Итали дахь Хятадууд, Хятадын харьяат, оюутнуудын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ? Элчин сайдын яам тэд нарт ямаршуухан туслалцаа үзүүлж чадах вэ? зэрэг асуудалд холбогдуулан энэ сарын 22-нд БНХАУ-аас Италид суугаа элчин сайд Ли Жүньхуа тэнд байгаа Хятадын харьяатууд, оюутнуудын төлөөлөгчидтэй онлайнаар ярихдаа:

- Өнөөгийн нөхцөл байдалд элчин сайдын яамны хамгийн чухал ажил бол Италид байгаа хятад хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах явдал юм. Элчин сайдын яам хэд хэдэн төлөвлөгөө боловсруулсан. Италийн тал Хятадын эмчилгээний багийн өгсөн зөвлөгөөг "бүрэн хүлээж авсан" гэсэн байна.

    Онлайн ярилцлагын үеэр Ли Жүньхуа:

- Италид халдварт ноцтой өртсөн газар нутгууд ихэвчлэн хойд хэсэгт төвлөрч байснаа аажмаар төв ба өмнөд бүс нутаг руу тархаж байна. Нас баралтын түвшин маш өндөр байна. Статистик мэдээллээр 9 орчим хувьд хүрч, ихэвчлэн өндөр настан, эмзэг бүлэгт төвлөрсөн нь Италийн хүн амын насжилттай холбоотой юм. Италийн Засгийн газрын авсан арга хэмжээ тасралтгүй эрчимжиж, хүмүүсийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол ч улам дээшилж байна. Өнөөгийн нөхцөл байдалд элчин сайдын яамны хамгийн чухал ажил бол гадаадад байгаа хятад хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах явдал юм. Италид суугаа элчин сайдын яамны бүх ажилтнууд болон Италид байгаа хятадын харьяатууд, оюутан сурагчид хамтдаа хүнд хэцүү цаг үеийг даван туулах бөгөөд үйлчилгээ үзүүлэхийн төлөө бүх хүчин чадлаа дайчлах болно гэсэн байна.

    Ли Жүньхуа:

- Миланы өнөөгийн байдал тухайн үеийн Хубэй мужийн Үхань хоттой адил байна. Одоогийн байдлаар Миланд сурч байгаа хятад оюутнууд үндсэндээ аюулгүй байгаа бөгөөд тэд Италийн Засгийн газрын гаргасан шаардлагын дагуу маш сайн хамтран ажиллаж, гэртээ сууж байна гэж танилцууллаа.

    Италийн эмийн сан болон супермаркетуудаас маск зэрэг хамгаалалтын хэрэгсэл худалдаж авахад хэцүү болжээ. Ли Жүньхуа:

- Элчин сайдын яам 20 мянга гаруй маск, 4500 хайрцаг Ляньхуа Чинвэнь капсулыг бэлдэж, хэсэг хуваан хайрцаглаж байна. Удалгүй Италийн буухиа шуудангийн компаниар дамжуулан Итали дахь 40 гаруй сургуулийн нэгдсэн холбоонд илгээнэ. Сургуулийн нэгдсэн холбооноос шаардлагатай оюутнуудад тарааж өгнө. Эхний бүлэг хамгаалалтын эд материалын тоо хэмжээ хязгаартай болохоор Элчин сайдын яам Хятадад бодит байдлаа мэдээлсэн. Хятадаас илүү их хамгаалалтын эд материал илгээхийг хүсэж байна гэж танилцуулав.

Италид байгаа оюутан сурагчид сэжиглэгдсэн буюу оношлогдсон тохиолдол гарвал Элчин сайдын яаманд яаралтай байдлыг зохицуулах төлөвлөгөө байгаа эсэх талаар Ли Жүньхуа:

- Италид сурч байгаа оюутнуудын биеийн эрүүл мэндийг баталгаажуулах нь элчин сайдын яамны үүрэг хариуцлага юм. Халдварын тархалтын эхний үеэр Элчин сайдын яам Италийн 40 гаруй сургуулийн нэгдсэн холбоодтой ярилцаж, зарим төлөвлөгөө боловсруулсан. Үүнд Элчин сайдын яам тусгай ажлын хэсэг байгуулах, үйл ажиллагааны дэг журмыг тодорхой болголоо. Хэрэв оношлогдсон тохиолдол гарвал Италийн талтай даруйхан харилцаж, бүх хүчээ дайчлан, халдвар авсан нь оношлогдсон оюутнуудад хамгийн сайн эмчилгээ үзүүлэхийн тулд хичээн ажиллах болно гэсэн байна.

     Элчин сайдын яам манай оюутнуудын тусгагдсан зарим анхаарал тавьж буй асуудлыг мэдээлэх зорилгоор Италийн Шинжлэх ухааны судалгааны газар, Эрүүл мэндийн яам, Их дээд сургуулиудтай харилцаа холбоогоо цаашид өргөтгөж, Хятад оюутнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах тэдний тодорхой арга хэмжээнд хяналт тавьж байх болно. Элчин сайдын яам халдвар авсан нь оношлогдсон оюутан нартай дангаараа холбоо барьж, эмчилгээний явц, биеийн байдал зэргийг тогтмол ойлгож, зориулалттай тусламж үзүүлэх болно гэжээ.

Одоогийн нөхцөл байдалд бүх оюутнуудын хамгийн сайн хамгаалах арга хэмжээ бол гадагш гаралгүй гэртээ байх явдал юм гэж тэрээр санал болгосон байна.

Элчин сайд Ли Жүньхуа: - Италийн тал Хятадын эмчилгээний багийн өгсөн зөвлөгөөг бүрмөсөн хүлээн аваад байна гэж мэдэгдлээ.

Хятадын мэргэжилтнүүдийн Италид өгсөн бүтээлч зөвлөгөөг Итали улс бүрэн хүлээн авч хэрэгжүүлж байна. Үүнээс гадна, Хятадын оюутнууд болон тэнд байгаа Хятад хүмүүс идэвхтэй хамтран ажиллаж байгааг Италийн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сайн үнэлгээ хүлээж байна. Хатуу хяналт шалгалт, арга хэмжээг аажмаар чанд хэрэгжүүлж байгаагийн улмаас Итали улс халдварт өвчнийг тогтоон барьж чадна гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Найруулагч:ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:467
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой