”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ажлын байраар хангах ажлыг баталгаажуулж байна

Ажлын байраар хангах ажлыг баталгаажуулж байна.

  Энэ сарын 25-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албаны хийлгэсэн Төрийн зөвлөлийн бодлогын тухай хэвлэлийн бага хурлаас сэтгүүлчийн мэдээлснээр,"КОВИД-19"-ийн сөрөг нөлөөг зохицуулахын тулд Хятад улс урьдчилан сэргийлэх, хяналтыг нарийвчлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн ажилдаа орж, үйлдвэрлэлээ эхлүүлэхийг дэмжиж, хөдөө орон нутгаас хот орж хөдөлмөр үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст нутагтаа ажиллах боломж бүрдүүлж өгөв. Их, дээд сургуулЬ төгсөх оюутнуудад ажлын байр танилцуулах арга замыг өргөжүүлэн, ажлын байраар хангах байдлыг ерөнхийд нь тогтвортой байлгахаар хичээн зүтгэж байна.

03-р сарын 18-ны өдөр Төрийн зөвлөлийн Тамгын газраас "Шинэ коронавирусын уушгины хатгалгааны тахлын нөлөөг зохицуулж, ажлын байраар хангах байдлыг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх тухай санал зөвлөмж" гаргалаа. Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын дэд сайд Юү Жюнь 03-р сарын 25-нд болсон бодлого танилцуулах бага хуралд:

- Орон нутгийнхан аж ахуйн нэгжийн татварыг хөнгөлж, зардлыг багасгах зэрэг бодлого боловсруулсантай холбогдуулан уг санал зөвлөмжид "Бодлогын хэрэгжилтийг түргэсгэж баталгаажуулан, аж ахуйн нэгжүүд, ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хүчтэй дэмжлэг үзүүлэн, ажлын байрыг тогтвортой байлгах хэрэгтэй гэж заасан. Өдгөө Хятад улсад хот орж хөдөлмөр үйлчилгээ эрхэлдэг хүмүүс нийт 290 сая байдаг бөгөөд 170 сая нь бусад нутагт очиж байгаа юм. Тус санал зөвлөмжид эдгээр хүмүүсийг өөрийн орон нутагтаа ажиллахыг урамшуулсан бө ядуу буурай амьдралтай хүмүүсийг ажлын байраар түлхүү хангаж, орлогыг нь нэмэгдүүлэхийг урамшуулан дэмжсэн юм гэсэн байна.

Юү Жюнь мөн:

- Энэ жил их, дээд сургуулиас төгсөх оюутан нийт 8.74 сая байгаа нь түүхэн дэх  хамгийн том үзүүлэлт юм. Энэ удаагийн санал зөвлөмжид: Их, дээд сургууль төгсөх оюутныг элсүүлэх жижиг, дунд аж ахуйн нэгжид ажлын байраар хангасан нэгэн удаагийн нөхөн төлбөр олгоно. Мөн төрийн өмчит аж ахуйн нэгжид элсэх цар хэмжээг нэмэгдүүлнэ гэж тодорхойлсон гэж хэллээ. 

Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:414
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой