”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Халдвартай тэмцэх дэлхийн үйл ажиллагаанд Их 20-ийн бүлэг удирдах үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна

Халдвартай тэмцэх дэлхийн үйл ажиллагаанд Их 20-ийн бүлэг удирдах үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна.

        "КОВИД-19"-ийг даван туулах тухай Их 20-ийн бүлгийн удирдагчдын тусгай дээд хурал удахгүй хуралдах гэж байгаа энэ үед ДЭМБ-ын Бүх нийтийн эрүүл мэндийн хамрах хүрээ хийгээд халдварт ба халдварт бус өвчний үйл хэрэг хариуцсан туслах ерөнхий захирал Рэн Минхүй саяхан Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө:

- Халдвартай тэмцэх дэлхийн ажиллагаанд Их Хорийн бүлэг удирдах үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэсэн байна.

- Өнөөгийн байдлаар "Ковид-19" Их 20-ийн бүлгийн олонх оронд маш их дайралт учруулж, маш олон оронд халдвар авсан тохиолдол нийтдээ арван мянга гаруйгаар бүртгэгдлээ. Их 20-ийн бүлгийн орнууд дахь халдварын нийт тохиолдол бүх дэлхийн хэмжээний 80 гаруй хувийг эзлэв. Яг энэ үед Их 20-ийн бүлгийн дээд хурлыг хуралдуулах нь цагаа олсон зүйл юм гэж мэдэгдлээ.

Тэрээр мөн:

- Өдгөө дэлхий дахинд халдварын байдал маш ноцтой, эдийн засаг доройтон буурах нь гарцаагүй боллоо. Вирустэй тэмцэх нь ердөө зарим нэг орны явдал биш, хажуунаас нь харж суун бусдын зовлонд шандуурах явдал байж болшгүй юм. Олон орон өрөөсгөл үзлээ орхиж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. ДЭМБ, түүнчлэн НҮБ гэсэнгүй бүгд халдвартай тэмцэх талаар тодорхой саналаа дэвшүүлсэн юм. Олон орон ДЭМБ-ын технологийн саналыг дэмжиж, сэргийлэн хянах ажлыг бүх талаар сайтар хийх ёстой. Учир нь "Үр ашигтай арга хэмжээ авахад ганц өдөр л оройтвол дэлхий дахинд халдварын тохиолдол хэд дахин нэмэгдэж болзошгүй юм". Одоо дэлхий дээр энэ талаар амжилт туршлага олсон орон бий. Их 20-ийн бүлэг үүнийг бүх хүчээрээ дэмжиж, өчүүхэн ч эргэлзээгүйгээр сэргийлэн хянах туршлагыг үнэнхүү бодитоор түгээх ёстой гэсэн байна.

Рэн Минхүй мөн:

- Дэлхий нийтээрээ халдвартай тэмцэхийн маш чухал тал бол шинжлэх ухаан судалгааны хамтын ажиллагаа өрнүүлэх явдал юм. Халдварын байдал богино хугацаанд дуусахгүй, олон орон хамтран ажиллаж байж вакцин, эм бэлдмэл судлан бүтээж, мэдээллээ хуваалцах шаардлагатай. Энэ бол бага өртгөөр өндөр үр ашиг үүдэх хамтын ажиллагаа юм гэж үзжээ.

Тэрээр:

- Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдвар бол нэг удаагийн эрүүл хамгааллын хямрал, бас ч эдийн засгийн хямрал юм. Халдварын байдал дэлхийн эдийн засагт маш ихээр нөлөөлж, бас халдвартай тэмцэх эд зүйлсийн эргэлтэд ч нөлөөлсөн байна. Энэ удаагийн Их 20-ийн дээд хурлаас холбогдох орны хэрэгжүүлж буй худалдааг хязгаарлах арга хэмжээг дахин шинээр хянаж үзэхийг хүсэж байна. Африкаар жишээлбэл, маш олон оронд амьсгалын аппарат зэрэг халдвартай тэмцэх эд зүйлс болон тоног төхөөрөмж дутагдаж, үр тариагаа ч импортод түшиглэн оруулдаг болохоор худалдааг хязгаарлах нь эдгээр оронд "Вирусээс болж үхэхгүй ч өлсгөлөнгөөс болж үхэх" байдал бий болгоод байна. Ялангуяа, хил дамнасан худалдааны талаар Их 20-ийн бүлэг хамтран ажиллах хэрэгтэй.  Их 20-ийн энэ удаагийн дээд хурлаар хүндрэл бэрхшээлтэй оронд хэрхэн туслах тухай судлан хэлэлцэхийг хүсэж байна. Жишээлбэл, өдгөө Африкийн зарим оронд халдварын тохиолдол цөөн байгаа нь шалган илрүүлэх чадавх хүрэлцэхгүй байгаагаас болсон байж мэдэх юм. Эдгээр оронд халдвар хяналтаас гарахад хүрвэл бүх дэлхийн хэмжээнд халдварын байдлыг үр ашигтайгаар хяналтдаа авахад хүндрэлтэй болох болно. 

Энэ удаад Хятад улс халдварын байдлыг үр ашигтайгаар хяналтдаа авсан явдал нь бүх ард түмнээрээ сэтгэлтэй нэгтэй эвлэж, сэргийлэн хянах бүх талын систем бүрдүүлж чадсантай холбоотой. "Хятад улс гэр оронд нь тусгаарлах арга хэмжээ хэрэгжүүлж, дүүрэг хороодын сайн дурынхныг дайчлан, ард иргэдийн амьдралын эд зүйлсийн эх үүсвэрийг баталгаажуулсан байна. Хятад улс бас аж ахуйн нэгжид татвар ноогдуулахгүй байх зэрэг эдийн засгийн арга хэмжээ авснаар маш олон дунд, жижиг аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ аажмаар сэргээж чадсан байна. Эдгээр нь бүгд маш их үр ашигтай туршлага юм гэж хэлсэн байна.

Найруулагч:Б.ХУРЦАА
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:516
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой