”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Монгол уламжлалт анагаах ухаан ид шидээ гайхууллаа

Монгол уламжлалт анагаах ухаан ид шидээ гайхууллаа.

COVID-19-өөр халдварлагсдыг монгол эмээр эмчлэхэд нь өвчний шинж тэмдэг маш түргэн арилсны зэрэгцээ дархлааг дэмжихэд онцгой ач тустай байсан эмчилгээний явцад батлагдсан хэмээн Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн орлогч дарга Чень Сарнай хэллээ. Тэрбээр ӨМӨЗО-ы COVID-19-ийн халдвараас сэргийлэх, хянах, удирдах комиссын монгол, хятад анагаах ухаанаар эмчлэх мэргэжилтнүүдийн багийн орлогч дарга юм. Тус комиссоос хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр дээрх мэдэгдлийг хийсэн байна.

ӨМӨЗО-ы Тунляо хотод бүртгэгдсэн долоон тохиолдол болон Бугат хотод бүртгэгдсэн хоёр тохиолдолд монгол, европ эм уялдуулан хэрэглэснээр богино хугацаанд илаарьшсан байна. Мөн COVID-19-гийн халдвар авсан байх магадлалтай найман тохиолдол нь ч монгол анагаахын эмчилгээгээр бүрэн эдгэрч эрүүлжжээ.  Монгол эмийг хэрэглэснээр гормоны төрлийн эм бэлдмэл болон нян дарагчийн сөрөг нөлөөнөөс зайлсхийж чаджээ.

Халдварын  үед ХКН-ын ӨМӨЗО-ы бүх шатны хороо, засаг захиргаа болон тахлаас сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах комиссоос монгол уламжлалт анагаах ухааныг машид хүндэтгэн үзэж, ӨМӨЗО-ы эрүүлийг хамгаалах зөвлөлөөс COVID-19-ийн халдварыг монгол уламжлалт эмчилгээгээр анагаах, урьдчилан сэргийлэх талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласнаас ӨМӨЗО-д бүртгэгдсэн өвчний тохиолдлууд бүгд эдгэсэн юм. 

ӨМҮИС-ийн харъяа эмнэлэг нэгдүгээр сарын 25-ны өдөр ӨМӨЗО-ы Тунляо хотод анхны халдварын тохиолыг дээрх зөвлөлөөс гаргасан хөтөлбөрийн дагуу монгол эмээр эмчилсэнд хоёр цагийн дотор өвчтөний биеийн халуун алгуур буурч, амьсгалын бэрхшээл, тамирдах зэрэг шинж тэмдэг арилж, зовиур нь багассан байна.

COVID-19-ийн халдвараас сэргийлэх ажлын удирдах комиссын монгол хятад анагаах ухааны мэргэжилтнүүдийн багийн орлогч дарга, ӨМӨЗО-ны хятад эмнэлгийн хорооны орлогч дарга Сүхээ хэлэхдээ, Өвөр Монголын хэмжээнд COVID-19-гийн халдвар авсан 74 өвчтөнд монгол европ, хятад европ эмчилгээг уялдуулснаар монгол хятад уламжлалт анагаах ухааны COVID-19-гийн эсрэг эмчилгээний чадамж нь 98.7 хувьд хүрсэн гэжээ.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:cctv
Мэдээ үзсэн:6170
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой