”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Өтөл насандаа зөнөглөх өвчин тусахгүйн тулд таны одоо анхаарах ёстой зүйлс

Нас ахихын хэрээр хүн мартамхай болж, ой тогтоолт аажмаар муудсаар байдаг. Цаашлаад энэ нь ихэнх өндөр настнуудад тохиолддог бэрхшээл болох зөнөх өвчинд хүргэдэг. Уг эмгэг нь хөгшчүүлээс гадна залуучуудын 9 хувьд илэрдэг болох нь ДЭМБ-ын судалгаагаар тогтоогджээ.

Нас ахихын хэрээр хүн мартамхай болж, ой тогтоолт аажмаар муудсаар байдаг. Цаашлаад энэ нь ихэнх өндөр настнуудад тохиолддог бэрхшээл болох зөнөх өвчинд хүргэдэг. Уг эмгэг нь хөгшчүүлээс гадна залуучуудын 9 хувьд илэрдэг болох нь ДЭМБ-ын судалгаагаар тогтоогджээ. Тэгвэл ой тогтоолт муудах эмгэг нь амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй байдаг аж. Хэрвээ танд дараах муу зуршлууд байдаг бол хөгшрөөд зөнөх магадлал өндөр гэдгийг анхаараарай. 

1. Эрүүл хооллолтыг дэмжих

Чихрийн шижин, цус харвалт, зүрхний эмгэг зэрэг нь зөнөх өвчинд хүргэдэг гол хүчин зүйлс бөгөөд эдгээр нь хэт тослог, чихэрлэг хүнс хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Хэрвээ та шөнийн 3 цагт чизбургер, колагүй амьдарч чаддаггүй нэгэн бол одооноос хоолны дэглэмээ анхаарах нь зүйтэй. Британийн зөнөх өвчний эсрэг тэмцэгч "Alzheimer’s Society" байгууллагаас дараах зөвлөгөөг олон нийтэд хүргэжээ. 

Өдөрт бага ч болов жимс, хүнсний ногоо хэрэглэх

Долоо хоногт хоёр удаа өдрийн хоолондоо шош, мах, өндөг эсвэл загас хэрэглэх. (далайн гаралтай бүтээгдэхүүний амттай бэлэн гоймон загас биш гэдгийг санаарай!)

Нүдэнд ил харагдахгүй давс болон элсэн чихрэнд анхаарал хандуулах – сүмсэнд байх магадлал өндөр

Өдөрт 5-аас дээш аяга ус уух

2. Найз нөхөдтэйгөө ярилцах

Хэрвээ та ажил ихтэй бол ажлын хамтрагчидтайгаа ч болов  дуртай киноныхоо талаар ярилцаж байх хэрэгтэй. Гэрээсээ огт гарахгүй, дөрвөн хананы дунд ганцаараа суух нь тийм ч сайхан санаа биш шүү. Ойр дотны хүмүүстэйгээ уулзаж, ярилцаж, хөгжилдөж байх нь сэтгэл санааны гүн хямралд орохоос сэргийлдэг. “Mayo” эмнэлгийнхэн ажилчиддаа төлөвлөгөөндөө найз нөхдийн уулзалтыг заавал багтаах хэрэгтэй гэж зөвлөжээ. 

3. Шинийг суралцах эрмэлзэлтэй байх

Тархийг булчинтай харьцуулж болно. Хэдий чинээ дасгал хийнэ, төдий чинээ булчин хөгжинө. Тиймээс тархиа тогтмол ажиллуулж, шинийг суралцаж байх хэрэгтэй. Эс тэгвээс тархи “үүнийг ашигла эсвэл хая” гэсэн дүрмийг баримталж эхэлдэг бөгөөд тархи бүхий л хэрэггүй чадваруудыг устгадаг байна. Үгийн сүлжээ бөглө,  гадаад хэл сур, эцэст нь хамгийн дуртай тоглоомынхоо хүнд үеийг давсан ч болно шүү дээ. Энэ мэтээр та хөгширсөн ч сэргэг байж чадна.

4. Согтууруулах ундааны хэрэглээ багасгах

"Alzheimer’s Society"-ийн үзэж байгаагаар согтууруулах ундааг ойрхон хэрэглэх эсвэл төрөл бүрийн сэтгэцэд нөлөөлөхүйц эм хэрэглэх нь тархийг гэмтээж нэн түрүүнд богино хугацааны ой тогтоолтод асуудал тулгардаг гэнэ. Хэрвээ та согтууруулах ундаагүй үдшийг өнгөрүүлж чаддаггүй бол бага багаар энэ зуршлаас ангижрах хэрэгтэй. 

5. Хөдөлгөөний дутагдал

Хөдөлгөөний дутагдал нь таргалалтын эх үүсвэр болдог. Харин таргалалт нь чихрийн шижин, зүрх судасны өвчинд хүргэх, цус харвах нөхцөлийг бүрдүүлдэг. Улмаар эдгээр нь зөнөх өвчинд хүргэх шалтгаан болдог.  Тиймээс долоо хоногт багадаа 150 минут дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна.  Үүнд өвс хадах, гэрээ цэвэрлэх, явган алхах зэрэг багтана. Долоо хоногт нэг удаа 1 цаг гүйх, сэлэх, дугуй унах гэх мэт арга хэмжээг авбал илүү үр дүнтэй.

6. Эмчид үзүүлж байх

Хамгийн сүүлд та хэзээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан бэ? Жилд нэг удаа эсвэл хагас жилд нэг удаа эмчийн үзлэгт хамрагдах нь хамгийн зөв. Үүний гол зорилго нь аливаа өвчнийг тэсвэрлэх биш харин эмчийн тусламж үйлчилгээ авч, өвчнөө илрүүлж эмчлэх явдал юм. Тиймээс Английн Эмийн Яамны Холбооныхон тогтмол эрүүл мэндээ хянаж байхыг шаарддаг байна.

7. Тамхи татахаа зогсоох

Тамхинд агуулагдах никотин, бохь зэрэг нь судсыг нарийсгаж, даралт ихэсгэдэг. Үүнээс гадна тамхи нь уушги, амьсгалын замын өвчлөлд хүргэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Хоёр шинж тэмдэг нь хоёул тархины үйл ажиллагаанд саад учруулж, оюун ухааны доройтолд хүргэдэг юм. Хүчилтөрөгчийн дутагдал болон цусны эргэлт удаашрах нь төрөл бүрийн тархины өвчлөлд хүргэж, ой тогтоолт муудахад нөлөөлдөг байна.

Энэ тохиолдолд та муу зуршлаасаа салах хэрэгтэй бөгөөд тамхины оронд чихэр эсвэл алим идэж болно. Мэдээж, эхний үед хүндрэлтэй байх хэдий ч 70 насандаа та 20 настай мэт ой тогтоолт сайтай байх болно шүү дээ.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:СААК
Мэдээ үзсэн:1822
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой