”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эрчимтэй арга хэмжээ авч хангалттай ажлын байраар хангаж байна

Эрчимтэй арга хэмжээ авч хангалттай ажлын байраар хангаж байна.

Гуравдугаар сарын 25-ны өдөр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн Төрийн зөвлөлийн бодлогын тухай хэвлэлийн бага хурлаас сэтгүүлчийн мэдээлснээр,  "COVID-19"-ийн сөргө нөлөөг зохицуулахын тулд Хятад улс урьдчилан сэргийлэх, хяналтыг нарийвчлан хэрэгжүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн ажилдаа орж, үйлдвэрлэлээ эхлүүлэхийг дэмжиж, хөдөө орон нутгаас хот орж хөдөлмөр үйлчилгээ хийж байсан хүмүүст нутагтаа ажиллах боломжийг бүрдүүлэн өгч, их дээд сургуулиас төгсөх оюутнуудад ажлын байр танилцуулах арга замыг өргөтгөн, ажлын байраар хангах байдлыг ерөнхийд нь тогтвортой байлгахаар хичээн зүтгэж байна.

03-р сарын 18-ны өдөр Төрийн зөвлөлийн Тамгын газраас "COVID-19"-ийн нөлөөг зохицуулж, ажлын байраар хангах байдлыг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх тухай санал зөвлөмж" -ийг гаргалаа. Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын дэд сайд Юү Жюнь 25-нд болсон бодлогын мэдээ нийтлэх хуралд танилцуулж хэлэхдээ, орон нутгийнхан аж ахуйн нэгжийн татварыг хөнгөлж, зардлыг багасгах зэрэг бодлого боловсруулсантай холбогдуулан уг санал зөвлөмжид: Бодлогын хэрэгжилтийг түргэтгэж баталгаажуулан, аж ахуйн нэгжүүд ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд хүчтэй дэмжлэг үзүүлэн, ажлын байрыг тогтвортой байлгах хэрэгтэй гэж заасан гэжээ.

Статистик мэдээллээр 02-р сард аж ахуйн нэгжүүдэд тэтгэвэрт гарах, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол зэрэг нийгмийн даатгалын шимтгэлийн гурван нэгжид нийт 123.9 тэрбум юань төлсөн байна. 2-6 сар хүртэлх хугацаанд татварыг багасгаж, зардлыг буруулах хэмжээ 500 тэрбум юаниас давах төлөвтэй байгаа бөгөөд хэрэгжүүлэх үр дүн нь урьдчилан төсөөллөөс давах магадлалтай юм. Жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдийн ажилгүйдлийн даатгалын өгөөжийн бодлогын үр өгөөжийг өргөжүүлэх үндсэн дээр, тэдгээр ажилтнаа цомхтгох буюу цомхтгоогүй байгаа жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдэд буцаах стандарт нь компани жич түүний ажилчдын өнгөрсөн онд төлсөн ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн 50-иас 100 хувь хүртэл нэмэгдүүлжээ. Уг бодлогыг Хүбэйн бүх аж ахуйн нэгжид хэрэгжүүлж болно.

Тэрээр хэлэхдээ, өдгөө Хятад улсад хот орж хөдөлмөр үйлчилгээ хийдэг хүмүүс нийт 290 сая байдгаас 170 сая нь бусад нутагт очиж байгаа юм. Эдгээр хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн өрсөлдөх чадвар харьцангуй сул, ажил мэргэжлээ өөрчлөхөд бэрхшээлтэй байдаг бөгөөд тэдний талаас илүү хувь нь гуравдугаар үйлдвэрлэл буюу үйлчилгээний салбарт ажилладаг. Иймээс энэ удаагийн цар тахалд хамгийн ихээр нөлөөлөгдсөн байна. Үүний тулд, уг санал зөвлөмжид эдгээр хүмүүсийг өөрийн орон нутагтаа ажиллахыг урамшуулсан бөгөөд ядуу буурай амьдралтай хүмүүсийг ажлын байраар түлхүү хангаж, орлогыг нь нэмэгдүүлэхийг урамшуулан дэмжсэн юм гэжээ.

Өнгөрсөн онд 27.29 сая ядуу иргэдийн бусад нутагт очиж хөлсөн ажил хийсэн орлого нь өрхийн орлогын гуравны хоёроос дээш хувийг эзэлсэн байна. Уг санал зөвлөмжид , аж ахуйн нэгжийн ажил, үйлдвэрээ дахин эхлүүлэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, ложистик системийг байгуулах зэрэгт ядуу иргэдийг зохион байгуулах, хэрэглэхийг нэн тэргүүнд анхаарах ёстой бөгөөд аж ахуйн нэгжүүдийг илүү ядуу иргэдийг ажилд авахыг урамшуулах хэрэгтэй.

Юү Жюнь хэлэхдээ, энэ жил их дээд сургуулиас төгсөх оюутан нийт 8.74 сая байгаа нь түүхийн хамгийн их үзүүлэлт юм. Энэ удаагийн санал зөвлөмжид: Их дээд сургуулиас төгсөх оюутныг элсэх жижиг дунд аж ахуйн нэгжид ажлын байр хангасан нэгэн удаагийн нөхөн төлбөр олгох бөгөөд төрийн өмчит аж ахуйн нэгжид элсэх цар хэмжээг нэмэгдүүлнэ гэж тодорхойлсон гэжээ.

Аж ахуйн нэгж, засгийн газрын хөрөнгө оруулалтын төсөл, эрдэм шинжилгээний судалгааны ажилд дагалдан суралцах ажлын байр гаргахыг дэмжиж, цар тахлын улмаас дагалдан суралцах нь тасалдсан тохиолдолд нөхөн олгох хугацааг сунгаж болно, дагалдан суралцах хугацаа нь дуусаагүй их дээд сургууль төгсөгчидтэй хөдөлмөрийн гэрээнд гарын үзэг зурсан бол бид шагнал урамшуулал олгож, аж ахуйн нэгжийн үлдсэн хугацааны нөхөн олголтыг өгсөн байх хэрэгтэй.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:402
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой