Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 26-нд ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханомд хариу захидал бичиж, дэлхий нийтээрээ COVID-19-ийн эсрэг тэмцэлд оруулсан Тедросын хүчин чармайлтыг сайшааж, олон улсын хамтын нийгэмлэгийн халдварт өвчинтэй тэмцэх ажилд Хятад улс үргэлжлэн дэмжлэг үзүүлэх болно гэжээ.
Тедрос 03-р сарын 17-нд Хятад улсын дарга Ши Жиньпинд захидал илгээж, Ши Жиньпин даргын дайчин удирдлага дор Хятад улс COVID-19-ийн эсрэг тэмцэлд маш их хүчин зүтгэл үзүүлэсэн юм. Хятадын засгийн газрын шийдэмгий шийдвэр болон Хятадын ард түмний шаргуу хичээл зүтгэлээр халдварт өвчнийг хурдтай тогтоон барьж чадлаа. Гол зүйлдээ хүчээ төвлөрүүлэн ажиллабал дэгдэлтийг зогсоож чадна гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт бүрэн харууллаа гэжээ.
Ши Жиньпин: Тедросын удирдлагаар ДЭМБ халдвартай тэмцэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг хүлээсэн. Цаашид таныг болон ДЭМБ халдварт өвчний эсрэг олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй дайчлах үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжих болно. Хятад улс өөрийн бодит үйл ажиллагаагаар халдварын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж, ДЭМБ болон дэлхийн 80 гаруй оронд туслалцаа үзүүлж байна. Хятадын тал өөрийн чадах хэмжээнд халдварын эсрэг тэмцэж буй олон улсын хамтын нийгэмлэгт дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хүн төрөлхтөн бол зовлон жаргалаа хамтатгасан хувь заяаны хамтын цогц гэдгийг COVID-19-ийн халдвар дахин нотоллоо. Олон улсын хамтын нийгэмлэг харилцан туслан, зовлон жаргалаа хамтатгах ёстой. Хятад улс ДЭМБ болон улс орнуудын хамт дэлхийн олон нийийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.