”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хорийн дээд чуулга уулзалтын үр дүнгийн талаар танилцуулав

03-р сарын 26-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг Хорийн бүлгийн удирдагчдын онцгой хуралд оролцжээ. Хурал өндөрлөсний дараа Хятадын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй онцгой хурлын үр дүнг танилцуулжээ.

03-р сарын 26-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг Хорийн бүлгийн удирдагчдын онцгой хуралд оролцжээ. Хурал өндөрлөсний дараа Хятадын ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй онцгой хурлын үр дүнг танилцуулжээ.

Ма Жаошюй танилцуулж хэлэхдээ, дарга Ши Жиньпин онцгой хуралд оролцож, “Хамтаар тахалтай тэмцэж, хатуу бэрхшээлийг ялан давяа” гэсэн илтгэл хийж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, Хятадын халдвартай тэмцсэн бодит практик, туршлагатай уялдуулж, халдвараас сэргийлэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийг тогтворжуулах тухай иж бүрэн үзэл баримтлалаа дэвшүүлж, удирдан дагуулах үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр танилцуулж хэлэхдээ:

Нэгт, “Хятадын туршлага”-г танилцуулав,

Хоёрт, “Хятадын үзэл баримтлал”-ыг тодорхойлов.

Гуравт, “Хятадын санаачилга”-г дэвшүүлэв.

Дөрөвт, “Хятадын хувь нэмэр”-ыг оруулсан байна.

Тэрээр хэлэхдээ: талуудын хамтын хүчин чармайлтаар, энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт нь нааштай үр дүнд хүрсэн байна.

Нэгт, талууд олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтаар өрсөлдөөн сорилтыг ялан давахаар амлалт хийжээ. Дээд хэмжээний уулзалт нь Хорийн бүлгийн удирдагчдын шинэ төрлийн коронавирусийн халдварыг зохицуулах тухай мэдэгдэл гаргаж, хижиг тахалд хил хязгаар байхгүй, Хорийн бүлгийн гишүүн орнууд эв санаа нэгтэйгээр халдварын заналхийллийг зохицуулах хэрэгтэй гэжээ. Аливаа арга хэмжээг авч, амь насыг аварч, эдийн засгаа сэргээхээр талууд амласан нь олон улсын хамтын нийгэмлэгт нааштай тохио өгсөн байна. Хоёрт, цаг тухайд нь мэдээ мэдээлэл солилцож, эм эмнэлгийн бараа бүтээгдэхүүний хангамжийг баталгаажуулж, хөгжиж байгаа орнууд, ялангуяа хөгжлөөр буурай орнуудад дэмжлэг туслалцаа олгохын зэрэгцээ дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн системийг бүрэн төгөлдөр болгож, ирээдүйн халдварт өвчнөөс сэргийлэхийг талууд санал нэгджээ.

Гуравт, дэлхийн эдийн засаг банк санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалж, зах зээлийн итгэлийг дээшлүүлж, ажлын байр, ард иргэдийн амьдралыг баталгаажуулж, хижгийн дэхийн худалдаа болон хангамжийн гинжин хэлхээнд учруулах нөлөөг багасгахаар талууд амласан байна гэжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: шинэ төрлийн коронавирусийн халдвар мөн л олон газарт тарж, байдал маш хүнд байна. Бид дарга Ши Жиньпиний хэлсэн үгийн дагуу, Хорийн бүлгийн олон талт механизмыг ахиулж олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын ойлголтыг хуримтлуулж, ажилч хэрэгч арга хэмжээ авч, вирусийн тархалтыг эртхэн зогсоож, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сэргээхэд нааштай хувь нэмэр оруулж, талуудтай хамтаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг ахиулах болно гэжээ. 

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:636
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой