”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Зургаан сартай тугал наад захдаа 8000 юаний үнэд хүрээд байна

Зургаан сартай тугал наад захдаа 8000 юаний үнэд хүрсэн амжилттай байна.

     "Зургаан сар болсон тугал нь хамгийн наад захдаа 8000 юаньд хүрнэ", "Нэг үхэр хамгийн үнэтэйдээ 60 мянган юаньд хүрсэн" зэрэг жишээ бол бидний Үүшин хошууны Сүлд суманд үзэж сонссон билээ.

Сүлд сумын Хөхманх багийн малчин Хичээлтийнхэн уг нь гуч дөчөөд нутгийн улаан үхэр маллаж байснаа бүгдийг нь худалдаад, оронд нь 2018 оны эхээр 540 мянган юаниар 30 ангис үнээ худалдан авчирч малласан байна. Авчраад удаагүй Вагиу үхрийн үрээр гар хээлтүүлэг хийж жилийн эцсээр 30 тугалын төл хүлээж аваад 2019 оны 06-р сарын үеэр тугалуудаа бүгдийг нь худалдахад дундаж үнэ нь 10 мянган юаньд хүрсэн байна.

- Тугалыг нь хоёр сар болох үед сүүнээс нь салгаж, тусад нь хорьж тэжээв. Тэгээд зургаан сар болж биеийн хүнд нь 200 кг хүрэхэд компаниас хүн томилон ирүүлж худалдан авсан байна. Үнийг нь амьдын жингээр баримжаалж, жин бүрт 20 юаниар тооцоолон боддог. Тэгэхлээр нэг тугал нь хамгийн наад захдаа 8000 юаньд хүрч, зарим нэг нь бас 12000 юаньд хүрсэн нь ч бий гэж Хичээлт тухайн үеийн тугал худалдсан байдлаа сонирхууллаа. Харин манай угийн маллаж байсан нутгийн үүлдрийн тугалыг наанадаж хоёр жил бяруу болохоос нааш хүмүүс худалдаж авдаггүй. Тэр тусмаа бяруу болсон ч тийм өндөр үнэд хүрэх нь бэрх. Нэмж хэлэхэд тугалыг нь бэлчээрт гаргахгүй хорьж тэжээж байгаад худалдчихдаг болохоор бэлчээрт бас гамтай. Би тооцоолж үзсэн: нэг үнээ маллаж түүнээсээ тугалын төл хүлээн аваад дахиад зургаан сар тэжээж бордоход үнээ тугалын тэжээл бордооны зардал 4500 орчим юань байсан. Өөрөөр хэлбэл, би нэг тугалаас 5000 орчим юаний цэвэр орлого олж байна гэсэн үг гэж тэрээр нарийн тодорхой ярьсан юм.

  Хичээлтийнхтэй адил Түнз багийн малчин Бонтонгийнх ч ангис үнээ маллаж байна. 2019 оны 02-р сарын үеэр 16300 юаний үнээр 10 ангис үнээ худалдан авчирчээ.

- Энэ ангис үхрийг ингээд нутгийн үхэртэйгээ нийлүүлээд маллаж байхад болж байна. Тусгай нарийн арчилгаа додомдлого хэрэгсэхгүй, манай энэ газар маш  сайн зохицож байна. Өвс бордоо гэж голохгүй, заримдаа харин нутгийн үхрийн голоод үлдээчихсэн бүдүүн өвсийг нь энэ ангис үхрүүд үлдээлгүй бүгдийг идчихсэн байдаг гэж Бонтон ярьлаа.

     Сүлд сумын хэсэг малчид ингэж хорь гуч, тав арваар нь гаднаас ангис үнээгээ маллаж байхад Цуутай багийн “Үүшин хошууны Цуутай мал тариалангийн тусгай хоршоо"-ныхон илүү олноор нь хашаалан тэжээж байна. Тус хоршооны эрхлэгч Батнасан хоршооны гишүүдээ дайчлахын зэрэгцээ багийн хамтын аж ахуйг хөгжүүлэх төсөлтэй уялдуулж 18000 юаний үнээр 2019 оны эхээр Тяньжин гармаар дамжуулан Австрали, Шинэ Зилендаас нийт 190 ангис үнээ импортолж авчирсан байна. Үүнд, 65 үнээ нь хамтынх, 40 нь түүний хувийнх аж. 46.66 га талбай бүхий уужим том хашаанд хашиж, вагиу үхрийн үрээр нэгдсэн маягаар хээлтүүлэг хийж, халдварт өвчний эсрэг тариа тарьж, нэгдсэн тэжээл бордоо хангадаг байна. Мөн ихэнх ажлыг нь бүгд механик механизмыг ашиглаж байгаа болохоор хөдөлмөр хүчийг хэмнэж, өдөр тутмын тэжээж услах ажлыг нь бараг л ганц хүн хүйцтгэчихдэг байна.

Онцлон дурдах нэг зүйл гэвэл тугалаа зургаан сартай нь худалдах биш, харин 28-аас 30 сарын хугацаагаар өөрсдөө бордсоны дараа худалдаж илүү өндөр ашиг орлого олохоор ажиллацгааж байна.

- Манай ажил эхлээд удаагүй боловч <Тал нутгийн вагиу үхэр хөрөнгө оруулалтын ХК> яг энд 2017 оноос эхэлж вагиу үхэр тэжээсэн юм. Тэдний худалдсан байдлаас үзэхэд хамгийн сайн үнэ хүрсэн амьдын жин 1 тоннд хүрч, хамгийн үнэтэйдээ 60 мянган юаньд хүрсэн. Энгийн үхэр нь ч дунджаар бүгд 50 мянган юаньд хүрсэн гэж Батнасан гуай бидэнд ярьж байлаа.

 Даширамд дурдахад, Цуутай багаас гадна, Сүлд сумын Түнз багт ч ч бас томоохон хэмжээний төвлөрүүлж тэжээх сууринтай. Одоогийн байдлаар бүх сумын ангис үнээ ба вагиу үхрийн тоо тус тус 1300 ба 1600-д хүрч, малын тэжээх хугацааг хагасаар багасгаж малаас олох орлогоо дахин нэмэгдүүлж, тэжээх хугацаа бага, орлого өндөр, бэлчээрт гамтай, их үр ашиг хүртэж байна.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:846
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой