”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Ши Жиньпин Жэ Жян мужид ажиллав

Ши Жиньпин Жэ Жян мужид ажиллав.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятадын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 03-р сарын 29-ний өдөр Жэ Жян мужид ажилласан байна.

Ши Жиньпин даргын Жэжянд ажиллах эхний буудал нь Нинбө хотын Жөүшань боомтын Чуаньшань гэдэг газар байлаа. Энд тэрбээр тус боомт хэвийн ажиллагаагаа сэргээж буй байдалтай танилцсан байна.

Нинбөгийн Жөүшань боомтоор өнгөрөгч жил 1 тэрбум 120 сая тонн бараа эргэлт хийгдсэн бөгөөд тус боомт сүүлийн 11 жилийн турш энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Зөвхөн чингэлгийн тоо нь л гэхэд 27 сая 535 мянгад хүрсэн нь дэлхийд гуравт орж байгаа юм.

Тус боомтоор оны эхний хоёр сар буюу өвчин халдварын ид үеэр 163 сая тонн бараа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 98 хувьтай байна. Мөн хугацаанд 4 сая 60 мянган чингэлэг нэвтэрсэн нь ноднинтой харьцуулахад 90 хувьтай байгаа юм.

Боомтын бараа эргэлт нь эдийн засгийн тогтвортой байдлын барометр билээ. Хятад улсын экспорт, импортын 90-ээс дээш хувь нь боомтоор дамждаг. Дэлхийн бараа эргэлт хийгдэг 10 том боомтын 7 нь Хятад улсад байна. Боомтын хэвийн ажиллагааг хангах нь дэлхийн үйлдвэрлэлийн гинжин холбоо болон эрэлт нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахад ихээхэн чухал үүрэгтэй.

Ши Жиньпин дэлхийн хамгийн том боомтод ажиллаж байгаа нь олон улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн гинжин холбоосны тогтвортой байдлыг хамгаалах тухай олон нийтэд дохио өгч байна.

Мөн өдөр Ши Жиньпиний Нинбөгийн Бэйлүнь бүс дэх авто сэлбэг үйлдвэрлэх “Дачи” паркад ажиллажээ. Паркад одоогийн байдлаар 70 гаруй томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Ши Жиньпин тус парк дахь “Жэньжи” хэмээх хувийн нэгэн жижиг аж ахуйн нэгжтэй танилцлаа.

Энэ сарын 26-ны өдрийн байдлаар Жэжян мужийн үйлдвэрлэл 90.06 хувьтай сэргээд байгаа бөгөөд жижиг дунд 110 мянган аж ахуйн нэгжийн хэвийн ажиллагааны сэргэлт нь 108.58 хувьтай байна. 3 сая 970 мянган бичил аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн сэргэлт 88.2 хувьд хүрчээ. Ши Жиньпиний очсон “Жэньжи” компани л гэхэд хоёрдугаар сарын 11-нд үйлдвэрлэлээ сэргээж, одоо 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.

Тус компани 2019 оны сүүлчээр багагүй захиалга хүлээн авсан учраас өвчин тахлын онцгой үе ч тэдний энэ оны эхний улирлын борлуулалтад төдийлөн нөлөөлөөгүй. Харин дараагийн саруудад тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй. Гэхдээ орон нутгийн захиргаанаас аж ахуйн нэгжүүдэд үзүүлж буй хөнгөлөлт, тухайлбал, ус, цахилгааны зардал, ажилтны нийгмийн даатгал зэрэг талаар компанийн ачааллыг нэлээд хөнгөлсөн юм хэмээн компанийн төлөөлөгч ярьжээ.

Энэ онцгой цаг үед илүү хянуур, алсын хараатай, улсынхаа хөгжлийг дэмжихээр хичээхийн зэрэгцээ итгэл найдвараа хадгалахын чухлыг Ши Жиньпин онцоллоо.


 


 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:xinhuanet.com
Мэдээ үзсэн:502
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой